Баяраар амралтын өдөр таарвал нөхөж амардаг болно

Aдмин / Нүүр

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж, "Засгийн газрын хуралдаанд Цагаан сар, Үндэсний их баяр наадмаар амрах өдрүүдэд хийх зохицуулалтыг танилцууллаа.

Энэ баярын амралтууд нь амралтын өдөр таарсан тохиолдолд нөхөж амардаг болох зохицуулалт хийхээр танилцуулсан. Мөн битүүний өдрийг амралтын өдөр болгох санал танилцуулсан. Гэхдээ энэ жилийн Цагаан сараар олон хоног амрахаар боллоо гэж ойлгож болохгүй. Үүнийг өөрчлөхийн тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.

Засгийн газар зөвшөөрөл өгсөн тохиолдолд УИХ-д хуулиа өргөн мэдүүлж батлуулснаар энэ зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Хаврын чуулганаар энэ өөрчлөлтийг баталлаа гэхэд наадам, ирэх жилийн Цагаан сараас хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.

Нэмээд Засгийн газраас өвлийн ид хүйтний үед иргэдээ амраадаг, зайнаас ажиллуулдаг зохицуулалтыг судлаад танилцуулах үүрэг өгсөн" гэв.


Сэтгэгдэл

Бүх нийтээр амрах аливаа баяр [66.181.179.191] 2025-01-30 09:30:10

Бүх нийтээр амрахаар хуульчилсан аливаа баярын өдөр бямба ням гарагт таарвал альч улсад түүнийг бусад гарагт шилжүүлж иргэдээ амраадаг. энэ бол шуарга ёс шүү дээ. Нэг л их ажил төрөл хийдэг хүмүүс болж худлаа жүжиглэхээ болио нөхөд минь. Шударга ёс, нийгмийн тэгш бадйал бага зүйлээа л эхэлж харагддаг юм. Зөвхөн Наадам, цагаан сард үйлчилдэг нөхөх амралтын өдөр гэж дэлхийд хаана байхав дээ.

zochin [124.158.122.205] 2025-01-30 08:49:20

хараал ид гэж энэ жилийн цагаан сараар 1 хоног л амрах нь байна шдээ фаак фаак

Тийм ч сайхан зүйл бишдээ. [66.181.182.37] 2025-01-30 00:02:38

Амралт ихдэж, мах, бууз, архи бялхаж, дотоод гадаадаар хэсэх нь тоймгүй бол монголчууд балайрна. Амралтыг нөхөж олгох нь Монголд тохирохгүй зүйл.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.