Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025 оны хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 10,000 тн мах бэлтгэж энэ оны гуравдугаар сарын 20-ноос худалдаанд нийлүүлэхээр төлөвлөжээ.
Бэлтгэн нөөцөлсөн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үйл ажиллагаа, чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Мөн хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамж нийлүүлэлтийн зохиомол хомсдол үүсэх, үнийн хөөргөдөл бий болохоос урьдчилан сэргийлэх, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Монополын эсрэг газар даалгав.
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж, зургаан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ.
Сэтгэгдэл
Зочин [139.5.216.116] 2025-01-29 21:32:19
Та нар яг эсрэгээр нь хийдэг, нэг компанид хариуцуулххд нөгөөх нь зах зээлийн үнэ ээс ашигаа бодож нэмж гаргаж ирдэг үүгээс болж махны үнэ хавар өсдөг. Та нар зүгээр орхи махыг тэгвэл ках зээлийн жамаараа бллно та нар зүгээр хол бай холуур бай
Зочин [62.204.140.14] 2025-01-30 10:18:11
Үнэн шүү
Мал [66.181.181.250] 2025-01-29 16:52:52
Хнн