ЗГ: Гуравдугаар сарын 1-нээс хойш морин уралдаан зохион байгуулах эсэхийг аймаг, орон нутгийн удирдлага шийднэ

Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ.
Тэрээр "Аймаг орон нутгуудийн эрх үүргийг нэмэгдүүлж аймаг бүсийн хэмжээнд аливаа соёл урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах бүх эрх мэдлийг нь орон нутагт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, улсын наадмаас бусад арга хэмжээг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн удирдлагууд өөрсдөө шийднэ.
Хяналтаа тавина, хариуцлагаа ч хүлээнэ. Ингэхгүй бол Засгийн газар нэг шийдвэр гаргачихдаг. Орон нутагт хэрэгжилт нь бүрэн хангагддаггүй. Эргээд уялдаа холбоо байхгүйгээс үүдэн эзэнтэй, эзэнгүй арга хэмжээ их болдог учраас тэр хүрээндээ асуудлууд шийдэгдэнэ" гэв
Х.НЭРГҮЙ
Сэтгэгдэл
966968326 [66.181.180.97] 2025-02-02 16:23:28
Ingej suld ni tavij erduu bolohguiee
Зочин [66.181.179.22] 2025-02-02 09:45:30
Утаа, төмөр зам, татвар гээд ард түмний анхаарлыг морьт жагсаалаар өөр тийшээ сарниулсан засгийн газрын арга юм даа
Зочин [66.181.185.65] 2025-02-02 08:48:54
Өмнөх хорьсон шийдвэр хэрэгжих боллмжгүй хэрэгжихгүй асар олон сөрөг дагавартай хаврын морины уралдаан өвөрмонгол,казакстанд шилжиж манай хүүхдүүд уяачид олноорол явах болсон далдуур жалга довны уралдаан олширч эрсдэл эндэгдэл гарах болсон уяаны дэг жаяг алдагдаж уяачдын бухимдал ихсэж хэрүүл тэмцэл их болсон зэоэг засгийн газар маш зөв шийдвэр гаргалаа
0202 [59.153.86.205] 2025-02-01 11:58:53
Аймаг сумын дарга нараа дарамталж байгаад юу дуртайгаа хийнэ,Новш юмдаа,Монголоос өөр ҮР ХҮҮХДИЙНХЭЭ АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДИЙГ золионд гаргаад баясаж байдаг ард түмэн дэлхий дээр байхгүй , уруудаж доройтхын үүд хаалга нь нээгдчихсэн гэмээр
Irgen [103.140.10.209] 2025-01-31 14:48:36
Odo ene sum oron nutagiin hurgan darga nar buged er emere niilj oron nutaga hugjulj bmar yuma tamine setgel gej bnu tamine
Зочин [202.180.218.171] 2025-01-30 15:34:18
Яасан муухай сэтгэл зүрхгүй хүмүүс вэ энэ уяачид
Davaanym [66.181.182.84] 2025-01-29 18:59:04
Saihan bailaa
ЗГ олны анхаарлыг сарниулах арга ашиглаж бна даа [202.126.94.13] 2025-01-29 14:54:09
Энэ Морьт жагсаалыг сэвээд бүх ТВ сэтгүүлчид, сошиалаар сэвээд байгаа нь утаа болон төмөр замын гэрээ хэлцлээс массын анхаарлыг холдуулж буй ПР юм шүү
Зочин [66.181.190.74] 2025-01-29 14:45:15
Орон нутагт Засаг дарга, Иргэдйн Төлөөлөгчдийн хурлын дарга нар цулайх нь дээ.Мөнгө хүчтэй нь үнэн юм.
Иргэн [203.217.139.240] 2025-01-29 12:59:53
Хүүхдийн зовлонгоор цадагсад санасандаа хүрчээ. Одоо ббахан уралдаан болно.