З.ЭНХБОЛД: ЛУЙВАРЧДАД ОРДУУДАА ӨГӨХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ТӨР МӨНХӨД ОРШИНО
Гурван өдөр үргэлжилсэн УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарын Шүүхийн шийдвэр өчигдөр гарсан нь олны анхаарлыг татсан хэрэг байлаа. Шүүхээс шүүгдэгч З.Энхболдод холбогдох хэргийгЭрүүгийн хуулийн 34.19-р зүйлийн 1.1 дэх заалтад заасанүндэслэлээр "гэмт хэргийн шинжгүй" тул хэрэгсэхгүйболгож, цагаатган шийдвэрлэлээ бол шүүгдэгч Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцсон байна. Тус хурлын үеэрУИХ-ын дарга асан З.Энхболд хэлэхдээ, “Миний Шүүх хурал бүх зүйл Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслөөс эхлэлтэй. Таван толгойн ордод Монгол жолооч явуулаад, Монгол компани ашиглахын оронд MCS болон Хятадын Шинхуа компанид ашиглуулах гэж байсныг зогсоосны төлөө тэр мөчөөс эхлэн намайг улс төр рүү оруулж болохгүй гэдэг дайралт эхэлсэн юм.
Надад ямар нэгэн сонгуульд орох, улс төрд орох сонирхол байхгүй. Одоо хувийнхаа ажлыг хийнэ. Ерөөсөө бүтэхгүй болцон байна лээ одоогийн улс төрийн нөхцөл байдал. Монголын төлөө ажилладаг хүнийг сонгуулиар гаргахгүй байх систем бий болчихсон. Миний даргалж байсан УИХ “Эрдэнэт” үйлдвэрийг Худалдаа хөгжлийн банкинд өгөөгүй, Таван толгойг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёрын хүслээр Хятадын компанид би өгөөгүй юм. 40 гишүүн гарын үсэг зурж монголын баялгаа авч үлдсэн нь түүхэнд үлдэнэ.
З.ЭНХБОЛД: ЕРӨӨСӨӨ ЭНЭ ХЭРЭГ БОЛ ТАВАН ТОЛГОЙГ АВЧ ЧАДААГҮЙДЭЭ ХОРССОН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙН ЗОХИОЛ
Яагаад Таван толгойг Хятадын Шинхуа болон MCS хоёрт өгч болохгүй вэ гэхээр Монгол Улсын иргэн бүр нийт Монголчуудад ноогдсон Чингис хаан үндэсний баялгын сан дотор 50 иас дээш хувийг дангаараа Эрдэнэт үйлдвэр, мөн 200 гаруй тэрбум оруулж байгаа нь бидний Хятадад алдах гэж байсан Эрдэнэс Таван толгой юм. Үүнийг Ц.Элбэгдорж үнэгүй 100 жилээр Хятадад өгөх гэж байсан. УИХ-ын гарын үсэг зурсан 40 гишүүн Монголоо аварч үлдсэн гишүүд болоод түүхэнд үлдсэн байгаа гэлээ. Таван толгойн ордоос ажлын байр бий болгоно, монголдоо авч үлдэнэ гэдэг хэсгийг Мояачууд /Монгол Ялна/ гэдэг, байгалийн баялгаа түүхийгээр нь урагшаа зөөнө гэдэг хэсгийн Хуяачууд /Хятад ялна/ ангилчихсан байна лээ. Би Ч.Сайханбилэгийг Ерөнхийсайдаас хална гэж хэлж зогсоогоогүй бол бид Таван толгойнордыг 100 жилээр одоо Хятадын компанид алдсан байгаа. Бид Хятадын Шинхуа компаниас цалингаа гуйдаг болсонбайгаа. Үүний эсрэг явсны төлөө надад хэрэг зохиосонгэлээ.
МОНГОЛЧУУД МОНГОЛЫНХОО ЭЗЭН БАЙХ ЁСТОЙ. ХИЛИЙН ЦААНА АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖ, ХЯТАДЫН КОМПАНИ НҮҮРС ЗӨӨГӨӨД БАЙЖ БОЛОХГҮЙ. БИ ХИЙСЭН АЖЛААРАА БАХАРХАЖ БАЙГАА. ЭНЭ ЖИЛ “ТАВАН ТОЛГОЙ”-Г АВЧ ҮЛДСЭНИЙ 10 ЖИЛИЙН ОЙ БОЛНО
Сүр дуулиантай эхэлсэн 40 их наядын нүүрсний хулгайгМонголын ард түмэн нэг л өдөр ойлгоно. Энэ замтээврийн яамны асуудлыг бид ямар ч байдлаар мэдэхболомжгүй бөгөөд энэ мөчөөс эхлэн би Прокурор Энх-Эрдэнийг буруутгаж байна. Нэгдмэл сонирхолтой этгээдгэдэг бол хуулин дээрээ тодорхой заасан байгаа. Нададхувийн Интер гэж нэг л компани бий. Надад өөр нэгдмэлсонирхолтой өөр компани байхгүй. Прокурор Энх-Эрдэнэшиг хамаарал бүхий гэдгийг өөрийнхөөрөө тайлбарлаад хүншийтгээд байж болохгүй. Иймээс Давж заалдах шатны шүүхПрокурор Энх-Эрдэнэ шиг дур зоргоороо аашлаад байвал“Selective justice” буюу сонгон авч ялладаг байдал байжболохгүй гээд Анхан шатны шийдвэрийг хүчингүйболгосон. Прокурор Энх-Эрдэнийн тайлбараар явбал 1072 хувьцаа авдаг Монгол Улсын бүх иргэн хувьцаа эзэмшигчучраас нэгдмэл сонирхолтой этгээдүүд болж байгаа юм. Энэмаш ноцтой алдаа. Хамаарал бүхий этгээд гэдэг ойлголтыггажууд байдлаар ашиглаж олон хүнийг өмнө нь шийтгэсэнбайлгүй. Иймээс ХЗБХ энэ асуудлыг нэг тийш шийдэхгүйбол олон хүн хэлмэгдэхээр нөхцөл байдлыг Прокуроруудхэрэглэж байна. Би Энх-Эрдэнэ прокурорт маш иххарамсаж байгаа. Цаашид энэ хэлмэгдүүлэлт чиньнадаар дуусаасай гэж хүсч байна. Иргэдийг Прокуроруудхэлмэгдүүлж болохгүй гэв.
Мөн Таван толгойг авч үлдсэний төлөө намайг Улс төрд оруулахгүй гэх бодлого явж байгаа. Энэ орвол байгалийн баялгийг хувьчлуулахгүй юм байна гэж ингэж байгаа. Цаашид зарим улс төрчид 2,8 тэрбум долларын тээврийн бизнес болон байгалийн баялгийн талаар юу сэдээд яваад байгааг мэдэхгүй байна. Доржханд гэрчийн мэдүүлэгтээ, Би фейсбүүкээс “Страто” бол З.Энхболд даргын компани гэж сонссон учраас ингэж мэдүүлсэн гэж хэлсэн байгаа юм. Фейсбүүкийн мэдээллээр авсан юмаа яриад байдаг. Мөн хоорондоо холбогдохгүй хоёр хүнийг хамжигч хамтрагч гэж холбоод байгаа учраас Давж заалдах шатны шүүхийн босгыг давж чадахгүй байна шүү дээ. Монголын нутагт нүүрс угааж болохгүй, гангийн үйлдвэр байгуулж болохгүй гэсэн бодлого явж байна. Манжийн үед ган хайлах лимит байсан, тэр нь данх, дэнлүү л хийх лимиттэй байсан. Хүнд жинтэй бамбай жишээ нь монголчууд хийж болохгүй гэх мэт. Яг энэ бодлого явж байгаа. Манай улсыг байгалийн баялгаа түүхийгээр өг, бид нар юм хийж өгнө гэсэн бодлого л явж байна.
Мөн УИХ-ын дарга асан З.Энхболд хэлэхдээ, Би бусдын бодсон төсөөллөөр яллагдаж байгаа анхны хүн болж байгаа. Гэрч Доржхандын толгойд фейсбүүкийн мэдээллээс авсан гүтгэлэг мэдээлэл байсан. Хуулийн этгээдийн хувьд “Страто” хэний нэр дээр байна гэдэг нь падлийгүй, фейсбүүк дээр байгаа гүтгэлгээр хүн яллах гээд байдаг. Доржхандын мэдүүлгээр намайг буруутгаад байгаа нь идэвхтэй үйлдэл биш юм. Яг баримттай өөр баримт байхгүй байгаа юм. Бусдын үүрэх ёстой үүргийг огт хамааралгүйнамайг давхар үүр гээд байгааг би ойлгохгүй байна.
Прокурорууд энэхүү яллах дүгнэлтээ 6 удаа давтаж уншлаа. 6 удаа уншсан яллах дүгнэлт огт өөрчлөгдсөнгүй яг хэвээрээ байна. Уг нь нягталж өөрчлөөд оруулж ирэх ёстой байлаа.
Намайг 1996 оноос хойш Төрийн өмчийн хорооны дарга байх үеэс хойш гүтгэж ирсэн. Гэхдээ эдгээр гүтгэлгээс нотлогдсон зүйл нэг ч байдаггүй. Хуулийн босго давсан нь нэг ч байхгүй. Би хэвлэлд гаргасан гүтгэлгийн араас залруулж байгаагүй. Би ер залруулж байх ёстой байсан байна лээ. З.Энхболд даргын компани гэдэг фейсбүүкийн мэдээллээр намайг Прокурор буруутгаж байгаа нь маш харамсалтай, Монгол Улсын Эрх зүй ямар байгааг л харуулж байна. Маш тодорхой заалтыг дур зоргоороо тайлбарлаж хүн хэлмэгдүүлж байна.
Би монголыг тэжээж байгаа хоёр компанийг өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийг, ЭТТ-г хувьчлаагүй хувийн компанид өгөөгүй учраас бүлэглэлийн зуултанд орсон гэдгээ би мэдэж байна. Намайг буруутгахын тулд Б.Энх-Амгалан гэдэг хүнийг давхар буруутгаж байна. Би ирэх жил 60 нас хүрлээ. Надад нэр дэвших сонирхол огт байхгүй. Нэг хэдэн га газар өгчвөл би мал маллая гээд байгаа. Гэтэл газар өгөхгүй байдаг. З.Энхболд үхэр мал маллаж болохгүй гэсэн хууль гаргахгүй байлгүй дээ гэж бодож байна. Намайг өмнө нүүрс угаалаа гэх гүтгэлгээр бүх нүүрсний компаниудын үйл ажиллагааг АМНАТ-аар зогсоож, ажлын байрыг байхгүй болгосон. Зөвхөн түүхийгээр нь гарга гэсэн бодлого явагдаж эхэлсэн. Намайг буруутгаж байгаа нь 1937 оныг санагдуулж байна. Өөрөөр хэлбэл, гэрч Доржханд З.Энхболдыгнөлөөлсөн гэж үзлээ хэмээн ганц гэрчийн мэдүүлгээр аль хэдийн намайг буудчихсан байгаа. С.Баяр, Н.Алтанхуяг хоёр хонгил гээд ном бичээд байгаа. Намайг яг тэр хонгилоор оруулж байгаа юм. Одоо яваад байгаа энэ завхарлыг зогсоох газар нь шүүх. Анхан шатны шүүх зогсоохгүй бол Давж заалдах шатны шүүх зогсооно, Дээд шүүх зогсооно гэв. Шүүхэд итгэх иргэдийн итгэл суларч байгаа.
Луйварчдад ордуудаа өгөхгүй бол Монголын төр мөнхөд оршино.
Мөн 2016 онд Эрдэнэт үйлдвэрийг Худалдаа хөгжлийн банкинд зарах гэж байсныг сонгуулийн үеэр зогсоож байсан. Манай УИХ-ын хурлын тухайн үедээ нам дотроо хүртэл адлагдаж авч үлдсэн Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэс Таван толгой хоёр Монгол Улсыг 50-100 жилээр тэжээнэ.Эдийн засгийн тэмцэлдээн яваад байдаг учраас Монголд зам барих нь зөв, Монголд үйлдвэр барих нь зөв, Монгол жолооч тээвэр хийх нь зөв гэдэг нь Монгол ялна гэдэг бодлого юм. Хятадуудаар тээвэрлэлтээ хийлгэнэ, түүхийгээр нь гаргана гэдэг нь Хуяа бодлого. Би бол Мояачууд нь ялаад Монгол мөнх оршино гэдэгт итгэж байгаа. Луйварчдад ордуудаа өгөхгүй бол Монголын төр мөнхөд оршино хэмээн УИХ-ын дарга асан З.Энхболд Шүүх танхимд хэлсэн үгэндээ онцлов. Ийнхүү 3 жил үргэлжилсэн Шүүхийн шийдвэр өчигдөр гарч УИХ-ын дарга асан, Таван толгойг ард түмэнд үлдээсэн З.Энхболдыг цагаатгалаа.
Хурлын үеэр маш ноцтой зүйлийг Шүүгч Шинэхүү Прокурор Энх-Эрдэнээс асуулаа. Шүүгч Шинэхүү, “Шүүгдэгч З.Энхболдыг нөлөөлсөн гэдэг мэдүүлгүүдээс гадна өөр ямар баримтаар хэрэгт холбоотой гэж тогтоож байгаа вэ” хэмээн Прокурор Энх-Эрдэнээс асуухад “Хэрэгт өгөгдсөн гэрч Доржханд, Батболд нарын мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй” хэмээн хариуллаа.
Үүнээс дүгнэхэд, 1-рт дан ганц гэрчийн мэдүүлгээр хэн нэгнийг ялладаггүй хуультай. 1937 онд нэг нь нөгөөгөө Японы тагнуул гэж гүтгэн 30000 мянган хүнээ буудсаны дараа гэрчийн мэдүүлгээр хэн нэгнийг яллахаа больсон байдаг. 2-рт гэрч Доржханд, Батболд нар Шүүх хурал дээр өмнөх мэдүүлгээсээ буцсан юм.
эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [103.212.116.233] 2025-02-06 08:56:14
Ёстой хатуу хүн бх зарчимтай хүн харагддаг
Зочин [43.228.129.162] 2025-02-06 08:49:05
Зандаахүүгийн Энхболд мандтугай шүүхэд ялсанд баяр хүргэе. Энхболд дараа дараагийн ордуудыг хамгаалаарай ард түмэн дэмжинэ ээ Луйварчин Оджаргал мөхтүгэй.
Зочин [139.5.219.34] 2025-02-06 08:32:45
улс төрөөс З. Энхболд шиг хүмүүсийг шахан гаргаж байгаа нь эмгэнэл. -
Зочин [66.181.189.193] 2025-02-06 08:01:41
ийм шударга бодолтой хүмүүсийг олноор сонгож их хуралд суулгах хэрэгтэй байгаа юм даа