ҮНЭНЧ ХОЛБООТОН - МАРТАГДСАН АНД

Aдмин / Улстөр

ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, армийн генерал Валерий Герасимовын Монгол Улсад хийсэн нэг өдрийн айлчлал олон зүйлийг эргэцүүлэхэд хүргэв.

Генерал Герасимов Москвагийнхан олон улсын харилцаанд Оросын санаачилгыг монголчууд дэмжиж ажиллана гэж найдаж буйгаа нуусангүй. Мөн Монгол Улстай батлан хамгаалах, цэргийн техникийн бүхий л чиглэлээр үр бүтээлтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзах үеэрээ “Ялангуяа нисэх онгоцны буудлын дэд бүтцийг шинэчлэх, агаарын хөлөг нийлүүлэх, хуягт техник засварлах ажил багтаж байгаа” гэж мэдэгдэв.

Харамсалтай нь, Орос улс түүхийнхээ туршид холбоотон улсууддаа түүртэж явсан удаагүй. Оросын эзэнт гүрэн, Зөвлөлт Холбоот Улс, Оросын Холбооны Улсаас тусламж авсан улсуудын ихэнх нь хариу талархал илэрхийлсэн тохиолдол тун ховор.

Монгол Улс бараг цорын ганц онцгой тохиолдол гэж хэлж болохоор. XX зууны эхний хагаст Оросын эзэнт гүрэн, ЗХУ-ын тусламжтайгаар Монгол улс Хятадын эрхшээлд эргэн орохоос болон Японы түрэмгийллээс ангижирч чадсан. Их Эх орны дайны жилүүдэд Монгол Улс Орост хүнс, дулаан хувцас, морин хүчээр асар их дэмжлэг үзүүлсэн.

Энэхүү тусламжийн хэмжээ, ач холбогдол нь АНУ-аас үзүүлсэн “Ленд-лиз” хөтөлбөртэй харьцуулахуйц байсан гэж үзэж болно. Гэвч хүн ам, эдийн засгийн хувьд Монгол Улс тухайн үеийн АНУ, Их Британи зэрэг холбоотнуудаас хамаагүй бага байсан.

ЗХУ задрахад Москва Монголыг өөрт нь хэрэггүй гэж үзэх хандлагатай болов. Энэ бол ноцтой алдаа байв. “Гуравдагч хөрш”-ийн эрэлд Монгол Улс асар уудам газар нутагтай, үлэмж их ашигт малтмалын нөөцтэй (нийт үнэлгээ нь их наяд ам.доллараар хэмжигддэг).

Харин хүн ам нь маш цөөн (Санкт-Петербургийн хүн амын тооноос бага), далайд гарцгүй бөгөөд зөвхөн Орос, Хятадтай хиллэдэг. Хятад улс албан ёсны түвшинд ярихгүй байгаа ч Монгол Улсыг өөрийнх нь хууль бусаар алдагдсан нутаг гэж үзсээр байдаг. Өвөр Монголд амьдарч буй монголчууд Монгол Улсын хүн амаас хэд дахин олон бөгөөд Бээжин тэднийг Хятад нийгэмд уусгах бодлого баримталж байна.

Монголын нийт гадаад худалдааны 60%-ийг Хятад эзэлж, энэ хувь хэмжээ улам өссөөр байна. Монгол Улсад хятад хөрөнгө оруулалттай 1200 гаруй аж ахуйн нэгж, 900 гаруй хамтарсан компани бүртгэгдсэн. Хятад нь Таван Толгой, Овоот Толгой нүүрсний орд, Оюу Толгой зэс-алтны орд зэрэг стратегийн ордуудад идэвхтэй нэвтэрч байна. Харин Оросын эзлэх хувь 15%-иас хэтрэхгүй хэмжээнд хүрч, улам багассаар байна.

Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлого баримталж, АНУ, Европын холбоо, Япон, Австрали, Энэтхэг, БНСУ, Вьетнам, Турк зэрэг улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг эрмэлздэг. Гэсэн хэдий ч Монгол Улс ямар ч тохиолдолд Хятад, Оросын эсрэг чиглэсэн цэрэг-улс төрийн эвсэлд нэгдэхгүй байх хатуу байр суурь баримталдаг.

“Гуравдагч хөрш” гэх ойлголт нь АНУ-аас гаралтай. 1990-ээд онд АНУ Монгол Улсын цорын ганц “гуравдагч хөрш” байхыг эрмэлзэж байв. Энэ нэр томьёо Монголын гадаад бодлогод баттай тогтсон бөгөөд АНУ-аас гадна бусад улсууд ч “гуравдагч хөрш” болжээ. Монгол Улс НАТО-гийн орнуудтай хамтран ажиллаж, 2004 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагч улс болов. Мөн Евразийн эдийн засгийн холбоотой харилцаагаа ойртуулахыг зорьж буй.

Монголын зэвсэгт хүчин НҮБ болон НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын дипломат хэрэгслийн нэг хэсэг болсон. Монголыг Оросоос холдуулах оролдлогууд Монголыг “зөөлөн хүч”-ээр ашиглаж, Оросоос таслахыг олон улс хүсэж байна. Жишээлбэл, АНУ, Япон, Хятадын хэвлэлүүдэд кирилл бичгийг “Зөвлөлтийн тоталитар дэглэмийн өв” хэмээн муулж, латин үсэг эсвэл ханз үсэгт шилжихийг уриалсан нийтлэлүүд тогтмол гардаг.

Монголын ашигт малтмалын салбарт Япон, БНСУ, Энэтхэг ихээхэн сонирхолтой байгаа. Мөн Улаанбаатар Пхеньянтай харилцаагаа хадгалж, бүр Хойд Солонгос, Японы хооронд зуучлах оролдлого ч хийж байв. Монголын цэргийн аюулгүй байдлын бодит байдал Гэхдээ “гуравдагч хөрш” бодлого цэргийн салбарт бодит бус зүйл. АНУ, Япон, БНСУ болон Европын аль ч улс Монголыг Хятадын түрэмгийллээс хамгаалахын тулд цэрэг илгээхгүй.

Цаашлаад гуравдагч улсын цэрэг Монголд ирэхийн тулд Оросын газар нутаг, агаарын орон зайгаар дамжих ёстой, үүнийг зөвшөөрөх эсэх нь Москвад шийдэгдэх асуудал. Монгол Улсын аюулгүй байдлыг цор ганц ОХУ л хангаж чадах улс. Монголын зэвсэгт хүчин Оросоос өөр газраас зэвсэг худалдаж авдаггүй. АНУ-аас автомашин, холбооны хэрэгсэл зэрэг тоног төхөөрөмж авсан ч байлдааны зэвсэг зөвхөн Зөвлөлтийн, Оросынх байдаг. Монгол Улсын газар зүйн байрлал нь онцгой ач холбогдолтой.

Хэрэв Хятад Монголыг эзэлбэл, Байгаль нуурыг шууд тойрон Оросын гүн рүү нэвтрэх боломж бүрдэнэ. Харин Орос Монголд цэргээ байрлуулбал, Пекин рүү чиглэх боломжтой. Гэхдээ Москва Хятадад халдахгүй нь ойлгомжтой, харин Хятад Оросын сул дорой мөчийг ашиглах магадлал өндөр.

Тиймээс Орос Монголд цэргээ эргэн байршуулж, хуучин Зөвлөлтийн үеийн батлан хамгаалахын холбоогоо сэргээх нь зайлшгүй. Оросын цэргийн оролцоо нь зөвхөн аюулгүй байдлын асуудал биш, эдийн засгийн ашиг сонирхлыг ч давхар хамгаалж өгнө. Үүний зэрэгцээ Орос Хятадад хандан “Монгол дахь цэргийн бааз нь Орос-Хятад хооронд баригдах хийн хоолойг хамгаалахад зориулагдсан” гэж найрсгаар тайлбарлах боломжтой.

Эх сурвалж: НЕЗАВИСИМАЯ
Орчуулсан: Ц.БУЯНЦОГТОО


Сэтгэгдэл

зочин [103.57.93.17] 2025-02-14 18:22:02

Энэ ямар учиртай яриа, орчуулга вэ? Хэдэн оны, хэдий үеийн юм энд яриад бичээд байна вэ? Одоо 2025 он. Трамп гуай Канадыг АНУ-д нэгтгэнэ гэдэгтэй ижил шахуу юм яриад бичээд байна уу? юу вэ? БҮҮ ҮЗЭГД ЦААШАА

Оростой ойртож болохгүй [86.85.55.114] 2025-02-14 18:15:10

Оросоос зайгаа барьж байсан нь дээр. Тийм учраас л бид сая хэт муудсангүй өнгөрсөн. Хэт ойртсон байсан бол тэр азери казах гүрж шиг унасан үед нь хөшиглөх гэж оролдож онигоо болих байсан. Токаев бүр Путин руу казахаар ярьж томорсон байдын. Чадалтай байхад нь монголчууд шиг үргэлж эх хэлээрээ яриагүй байж, ганцаардах үед нь казахаар ярьж томорсон. Одоо ахиад уулзахдаа оросоор ярих байх даа. Гэхдээ цаадах нь жинхэнэ санацан байгаа. Бидний ялгаа бол унасан хүнийг хөшиглөдөггүй философитой уг нь. Хэл заншил төстэй ч бид лалын шашинтай орнуудаас цаанаа л нэг өөр.

Бичсэн зүйлээ эргээд хяна. [66.181.185.16] 2025-02-14 22:31:12

Унасан хүнийг “хөшиглөдөггүй” биш ээ. “Х” үсгийг хасч “өшиглөдөггүй” гэх ёстой. “Хөшиглөнө” гэдгий чинь мах хөшиглөх, ногоо хөшиглөх, элдсэн гурил хөшиглөх гэхэд бичдэг юм. Жоол анзаарагтай байгаа.

Зочин [103.57.95.242] 2025-02-14 15:39:03

Түүхээ сайн уншиж судал. Түүн дотор алдаа, аврал 2 чинь цөм бий. Хоосон толгой цээжнүүд их цэцэрхэх муу.дайснаа ойртуулж, нөхөрөө холдуулж мэднэ.

Зочин [202.126.88.172] 2025-02-14 14:33:21

Ийм маанаг юм орчуулж ач холбогдол өгөх хэрэг байна уу

Иргэн [66.181.186.230] 2025-02-14 13:41:45

Яогачиг Путины Оросоос аль болох хол байх ёстой. Одоо Азёр байжан зайгаа барьж эхэлсэн .Армёни бүүр шийдлээ гаргасан.Гүрж дипломат харилцаагаа аль 2008 онд.тасалсан.Какакстан бичгээ латинлуу шилжүүлж байгаа Илүү Турк Хятад гэж байгаа Оросд одоо Хойт Солонгос л байгаа Хятад Ираныг царайчилж байгаа

Орос дордож болно, гэхдээ … [66.181.185.16] 2025-02-14 13:55:10

Гэхдээ Орос дордлоо гэхэд Монголоос царай алдахгүй юмдаа. Бид өөрсдөө пээдийж байгаад Хятадын аманд унана шүү.

Зочин [202.131.247.38] 2025-02-14 13:52:01

Чи муу хужаа битгий хуц.

Зочин [202.126.88.184] 2025-02-14 13:38:47

Байдлыг харахаас өөр гарц үгүй. Хүссэн ч хүсээгүй ч одоохондоо холбоотон. Харин хойдуул маань хэрэг бишдвэл манийгаа сийхгүй жийнэ гэдгийгээ аль зуугаад жилийн өмнө мэдрүүлчихсэн улс. Энэ дунд л зөв явах хэрэгтэй байна даа...

ЗОЧИН [202.9.41.66] 2025-02-14 13:05:40

ОРОС Ч СҮЙРЧ БАЙГАА. ГЭХДЭЭ ӨӨР СОНГОЛТ АЛГА. ХАМТ Л ЖИВДЭГ БАЙХДАА.

Асуулт. [66.181.185.16] 2025-02-14 13:37:54

Орос сүйрвэл Монголыг ӨӨР аль улс хамгаалах вэ? Хятад уу? Кх!

Зочин [139.5.216.211] 2025-02-14 12:45:29

Холбоотон гэж хараат колони байсан бишүү

Зочин [202.131.247.38] 2025-02-14 13:53:00

Юу ч мэдэхгүй нусан буу чи бүү донгос

Зочин [139.5.216.148] 2025-02-14 11:39:10

Монголын тусгаар тогтнол Орос улсаас хамааралтай нь яах аргагүй үнэн. Хятад бар шиг мялаагаад харж байгаа нь үнэн. Орос хятадын дээгүүр нисээд монголыг хамгаалах ямар ч улс байхгүй нь бас үнэн. Тэгэхээр хэн үлдэж байна, Орос баавгай л монголын арыг дааж байгаа. Одоо хятадууд Өмнөговь, Сүхбаатар ,дорнод зэрэг аймгуудад үнэн даам гараад газар нутаг хамгаалаад авсныгхарж байгаа биз дээ ,Хятад ийм л улс

Muugii [172.59.194.63] 2025-02-14 11:27:42

Orosuud bas l yarina biz. Unsjihad genen ch gelee aguulga ni erunhii uzel sanaa ni huuchnaa sanagalzsan hunii temdegleliig orchuulaa yu ?

Зочин [202.9.41.19] 2025-02-14 10:36:25

Зайлаарай

Зочин [202.131.225.242] 2025-02-14 09:37:52

Буянцогтоо гэж лалар юу хуцаад байнаа. Орост элсэгдсэн оросын суртал ухуулагч юм байна. Буянцогтоо оху элчин сайдын яам чамайг ийм юм бичээд монголчуудын тархийг угаагаад монголд цэргээ оруулах хөрс суурийг одооноос бэлдэж бай гээ юү. Дуртай бол чи өөрийн гэртээ орос цагаачид орогнуулаарай лалраа.

Зочин [202.131.227.134] 2025-02-14 08:39:10

Энэ юу гээд улин хуцаад байнаа. Монголд цэргээ байршуулна ч гэх шиг. Үнэхээр анд болох гээд байгаа бол Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүнд оноосон 60%-100%-ийн гаалийн татвараа манайх шиг 5% болгомоор юм. Манайх оросын бараанд 5%-ийн л гаалийн татвартай.

Зочин [122.201.31.16] 2025-02-14 09:24:00

чи ойлгохгүй мал байна өө

Zochin [66.181.160.111] 2025-02-14 09:05:55

Unen


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.