Оны отгон их дуулгад Монголын 16 жүдоч барилдана
Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга арванхоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд болно. Тэмцээнд одоогийн байдлаар 43 орны нийт 324 (эрэгтэй 186, эмэгтэй 138) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас 16 жүдоч зодоглоно.
Энэ оны отгон их дуулгын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, К.Ёолк, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, 81 кг-д Н.Жангарай, 90 кг-д Ц.Дагвадорж, +100 кг-д Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл нар оролцох бол эмэгтэйчүүийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Л.Сосорбарам, Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, Х.Ариунтунгалаг, 78 кг-д О.Хүслэн нар эх орноо төлөөлөн өрсөлдөнө.
Токиогийн татамигаас анхлан медаль хүртсэн монгол жүдоч нь Ардын багш, гавьяат тамирчин Д.Баттулга 60 кг-ын жинд мөнгөн медаль (Кано кап-1990) хүртсэн бол отгон медальтан нь өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа 2024 онд хүрэл медаль хүртсэн юм.
2025 онд Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдрийн байдлаар ДАШТ, Азийн АШТ, Их дуулга, гранпри тэмцээнээс 10 алт, долоон мөнгө, 21 хүрэл медаль хүртээд байна.






























































Сэтгэгдэл
Зочин [66.181.177.202] 2025-12-03 13:21:37
за хүлээгээд байсан Хүслэн маань барилдах нь том амжилт гаргаарай ЧИ болбоос манай монголын олон медалийн эзэн болох учиртай хүн Ванга шиг хэлчихэе уугуул удам манай халзан дарьгангын гарвалтай хүн ухаандаа дарьганга хүний генийн цогцолбор бүхий охин байгаа юм Хүн өөрийгөө таних хэрэгтэй манай дарьганга нутагт асар авяаслаг оюуны болоод физически бяртай эмэгтэйчүүд олон байсан дээлний чинь захыг мушгияа яласан ч ялагдсан ч сайн байгаарай улаан фены нэг өвөө