Трамп: Украины авлигын асуудал дайныг энхийн замаар зохицуулахад саад болж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт "Украины авлигын нөхцөл байдал асуудал болж, дайныг энхийн замаар зохицуулахад тус болохгүй байна" гэж мэдэгджээ.
Америкийн тэргүүн Флорида мужид Талархлын баярын амралтаа өнгөрөөж, Вашингтон руу буцаж явах замдаа онгоцон дотор сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Украинд хүндрэлтэй асуудлууд маш олон бий” гэж хэлсэн байна.
Мөн тэрбээр “Тэдний хувьд авлигын нөхцөл байдал байгаа нь гарцаагүй, энэ нь энхийн хэлэлцээрт саад болж байна” гэж хэлжээ.
Эх сурвалж. TASS
Б.ЖАРГАЛ

































































Сэтгэгдэл
Зочин [188.162.254.35] 2025-12-01 09:51:59
тагнуулчинд булдэгжуулчихсэн наймаачин.