Ж.Энхбаяр: Төрийн захиргааны байгууллагуудыг шат дараатай хотоос гаргах нь зөв

Aдмин / Улстөр

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр "Их хурлаас шийдвэр гаргаад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэсэн. Үүний цаана маш том бодлогын асуудал бий.

Тодруулбал, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хот хөдөөгийн хөгжлийн ялгаатай байдлыг арилгах зорилт байсан. Дээрээс нь залуучуудыг орон нутагт амьдрах боломжийг бий болгох улмаар хотын төвлөрлийг бууруулах гол гарц гэж үзэж УИХ тогтоол гаргасан. Энэ ч утгаараа эхний үр дүн гарсан.

Дархан-Уул аймгийн ДНБ 1 их наядыг давсан. Хүн шилжин суурьших таатай бүс нутаг болсон. Цаашид төрийн захиргааны байгууллагуудыг шат дараатай хотоос гаргах нь зөв" гэв.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.