Путин, Уиткофф нарын уулзалт таван цаг орчим үргэлжилжээ

Aдмин / Гадаад мэдээ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай илгээлттэй элч Стив Уиткофф нарын уулзалт бараг таван цаг үргэлжилж дууссан талаар РИА Новости агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.

Оросын удирдагч Америкийн төлөөлөгчидтэй хийх хэлэлцээ оройн 19:40 орчимд эхэлсэн бөгөөд энэ үед Кремлиэс уулзалтын эхний зураг бичлэгүүдийг нийтэд цацсан байна.

Мягмар гаргийн орой Путин Кремлд Уиткофф болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн, “Affinity Partners” компанийн үүсгэн байгуулагч Жаред Кушнерыг хүлээн авч уулзжээ.

Оросын талаас Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков болон Оросын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай төлөөлөгч, ОХУ-ын Хөрөнгө оруулалтын сан (РФПИ)-гийн ерөнхий захирал Кирилл Дмитриев нар оролцсон байна.

Уиткоффын энэ удаагийн айлчлал 2025 оны турш Орос улсад хийсэн зургаа дахь айлчлал юм. Тэрбээр энэ оны хоёрдугаар сарын 11, гуравдугаар сарын 13-нд Москвад, дөрөвдүгээр сард хоёр удаа айлчилж байжээ.

Тэр Путинтэй дөрөвдүгээр сарын 11-нд Санкт-Петербургт, дөрөвдүгээр сарын 25-нд Москвад уулзсан байна. Эдгээр бүх уулзалт Украинтай холбоотой асуудлуудтай холбоотой байсан аж.

Хамгийн сүүлд тэд наймдугаар сарын 6-нд уулзсан бөгөөд Кремлийн мэдээлснээр Уиткоффын айлчлал үр дүнтэй, бүтээлч болжээ. Тэр үеэр талууд мэдээлэл солилцож, Орос, Америкийн Аляскийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэхэд чиглэсэн дохио дамжуулсан байна.

Трампын тусгай илгээлттэй элчийн энэ удаагийн айлчлал АНУ-ын Украинд энхийн төлөвлөгөө боловсруулах процесстой холбоотой байв. Путины мэдэгдсэнээр, Москва АНУ-ын Украинтай холбоотой энхийн төлөвлөгөөг чухалчлан хэлэлцэхэд бэлэн байгаа аж.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.