Хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай 35 нэр төрлийн эмээс гурвыг нь хүлээн авав

Aдмин / Эрүүл мэнд

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр өчигдөр тохиов. Хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг дэмжих, төлөвшүүлэх зорилготой өдөр болгон 2002 оноос дэлхий дахинд тэмдэглэж эхэлжээ.

Монгол Улс энэхүү өдрийг 2017 оноос хойш тэмдэглэж буй бөгөөд энэ жил дэлхийн хэмжээнд хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах, эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэх зорилготой дэлхийн санаачилгад нэгдэв.

Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Сэйнт Жуд” хүүхдийн хавдрын эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах дэлхийн платформ”-оор дамжуулан хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай 35 нэрийн эм хүлээн авахаар болжээ.

Эхний ээлжийн гурван нэрийн эмийг хүлээн авсан бөгөөд энэхүү хамтын санаачилгын дэмжлэгээр чанарын баталгаатай хүүхдийн хорт хавдрын эм таван жилийн хугацаанд тасралтгүй нийлүүлэгдэх юм байна.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор Л.Төмөрбаатар “Хүүхдийн хорт хавдрыг эмчлэхэд чанартай эмээр тасралтгүй эмчлэх, өвдсөн хүүхдийг тогтмол хянах, үе тэнгийнхэнтэй хамт нийгмийн харилцаанд оруулах зэрэг цогц үйл ажиллагааг эрүүл мэндийн ажилтан болон өвчтөн, түүний гэр бүлийнхэнтэй нь хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг.

Хүүхдийн хорт хавдрын эмийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлснээр тусламж, үйлчилгээний чанар дээшилж, хорт хавдраар өвдсөн хүүхэд эдгэрэх, амьдралын чанар дээшлэх зэрэг эерэг үр дүн гарна” гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.131.234.123] 2025-02-17 13:29:29

эм авч байхаар эрүүл хоол үйлдвэрлэдэг ААН дээ өгвөл дээрсэн.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.