Ж.Батзандан: Ж.Оджаргал гуай, танаас өөр хүн, танайхаас өөр компани Монголд байдаг шүү

Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Батзандан өнөөдөр (2025.02.20) стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх талаар мэдээллээ.
Тэрбээр мэдээллийнхээ үеэр "Орд болгоны ард нэг сайд, гурван УИХ-ын гишүүн байна. Хөшөөтийн уурхайг хэдэн олигарх гэр бүл аваад, 10 жижиглэж хуваагаад, нөөцийг нь дараад бүртгүүлчихсэн байна.
АМГТГ-ын дарга асан Д.Жаргалсайхан "Ухаа худаг", "Халзан бүрэгтэй", "Бороо гоулд" зэрэг улсын төсвөөр хайгуул хийсэн бүх стратегийн ордыг авлига, албан тушаалын замаар компаниудад олгосон. Одоо Д.Жаргалсайхан гурван стратегийн ордын далд эзний үүрэг гүйцэтгэж байна.
Ж.Оджаргал гуай, танаас өөр хүн, танайхаас өөр компани Монголд байдаг шүү. Монголын хуулийг уландаа гишгэж, ард түмнийг доромжилж байгаа бол лицензийг нь хүчингүй болгоод, дараагийн монгол компаниудад нь шууд өгөх хэрэгтэй.
Намайг стратегийн ордуудад нүүрлэсэн хулгайтай тэмц гэж БЭТ-өөр томилсон. Би ажил авсан бол тултал нь хийдэг. Намайг БЭТ-өөр тавьчихлаа гэж муу хэлж байгааг харж байгаа биз. Тийм байх аа. Та нартай хэлцэл хийх, хулгайч нартай тохирох хүн тавигдахыг хүлээж байсан байх. Тийм юм байхгүй.
Нүүрс ухаад Хятад руу зарж чадах монгол аавын хүүхдүүд 1000, 1000-аараа байна. Нарийнсухайтыг 1995 онд Уул уурхайн сайд Р.Жигжид гэж хүн Б.Нямтайширт өгсөн. Б.Нямтайшир гуай энэ ордыг 2005 онд гадаадын банканд тавиад 500 сая ам.доллар зээлсэн.
Гайхалтай хөдөлмөрч гэх шиг. Худлаа юмаа боль. "МАК"-ын ордууд Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн хоёр дээр л байдаг. Энэ хоёр хүнийг баян болгох гэж монголчууд төрөөгүй" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
ЗОЧИН [60.34.125.198] 2025-02-21 14:16:32
БАТЗАНДАНГЗГ-ын"ӨМЧ ХУРААХ УЛСЫН КОМИССЫН ДАРГА"гэхүү.ЖНЬ:MCS-ийн"ЭНЕРЖИ РЕСУРС"-ийн "УХАА ХУДАГ"-ийг,МАК-ийн "НАРИЙН СУХАЙТ"-ыг 100%ТӨРД АВЪЯ. БАТЗАНДАНГИЙН ХЭЛСЭН"ХЭДЭН 1000 ЗАЛУУС НҮҮРС УХААД ГАРГАЖ ЧАДАХ"-д БЭЛЭН ҮҮ.ТИЙМ БААЗ,СУУРЬ,ТЕХНИК,ТЕХНОЛОГИ БЭЛЭН БИЙ ЮУ.ЭСВЭЛ ОДОО БАЙГААГ НЬ КОМПАНУУДААС ТӨР ХУДАЛДАЖ АВАХ УУ."ЭНЕРЖИ РЕСУРС","МАК" ОРОЛЦОХГҮЙ,БААЗ,ТЕХНИКЭЭ АШИГЛУУЛАХГҮЙ ГЭВЭЛ ЯАХ ВЭ."ТА НАР ЭДГЭЭРЭЭ АВААД ЗАЙЛ"гэх ҮҮ.ЭСВЭЛ 34%-г ТӨР ЭЗЭМШЭЭД ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХАМТРАН ЯВУУЛЪЯ гэх ҮҮ.ТЭГВЭЛ КОМПАНУУДЫН ӨМНӨ НЬ ОРУУЛСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЯАХ ВЭ,ТӨР ӨМНӨ ОЛЗВОРЛОЖ ГАРГАСАН АШГААС ТӨР ХУВЬ ХҮРТЭНЭ гэх ҮҮ.ТЭГЭХЭД КОМПАНУУД БАРЬЖ БАЙГУУЛСАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БААЗ, ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ҮНЭ,ЖИЛ БҮР ОЛЗВОРЛОЖ ГАРГАСАН НҮҮРСНИЙ ӨӨРИЙН ӨРТГИЙН МӨН ХУВИЙГ ТӨР ТӨЛӨХ ҮҮ,ХУУЛИЙГ БУЦААН ХЭРЭЖГЛЭХГҮЙ гээд ТАЛУУДАД ШИЙДЭХЭД ХЭЦҮҮ АСУУДЛУУД ГАРНАА.ТЭГЭХЭЭР БАТЗАНДАН ОДОО БГАА ШИГЭЭ КОМПАНУУДЫГ ЗАНАЖ СҮРДҮҮЛЭХЭЭ БОЛИО.ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭЭР ИРЭХЭД НЬ ИНЭЭЖ УГТ,ТАЙВАН ЯРИЛЦ,2 ТАЛААС БУУЛТ ХИЙНЭ,ХЭЛ АМАА ОЛОЛЦ.
Зочин [122.201.31.124] 2025-02-21 15:46:47
Чамайг шоронд хийнэ удахгүй
Зочин [66.181.188.250] 2025-02-21 12:31:19
Батзандан чадна аа. Харин эд хулгаичдын хулгайг уудалж ард түмний талд ажиллаж үр дүнд хүргэнэ гэж найдаж байна. Хулгайчдаас битгий шантар, хууль бариад л чимээгүй ажиллаад түмэнд буян үйлдээрэй. Таны карэр урд чинь шүү. Цагаан хөөсөө орсон буур шиг завжаараа савируулсан өмхий амтай хятад Энхамгалангаас эхлээд боргуулах олон нохойтой хүмүүс танхимд мануухай болж буй шүү.
мандах [139.5.218.27] 2025-02-21 11:35:40
батзанданг дэмжиж байна улам шагуу сайн ажиллаарай амжилт
зочин [202.21.120.62] 2025-02-21 11:16:40
Шударга зоригтой сайн залуу.Ард түмнийхээ эрх ашгийн төлөө зоригтой тэмцэгч.Эрэлхэг 5 - н нэг.Шантарч болохгүй шүү.Ард чинь ард түмэн чинь байна.
Зочин [139.5.217.47] 2025-02-21 10:18:12
Засгийн газар томилсон хүнийг ажил хийж үнэн мөнийг нь олохоор явж байхад нь зэвүүлэх гэж оролдохоо боль хулгайн замаар орсон уурхайнуудыг хурааж төрийн мэдэлд авч ард түмэнд өгөгээ
Зочин [202.9.40.25] 2025-02-21 09:54:06
Батзандан дийлэхгүй ээ Оджаргал МАН ын дарга нарын бүх бичлэгийг хийгээд хадгалчихсан гэсэн
Зочин [139.5.217.115] 2025-02-21 08:59:12
Шудрага тавын нэг гэх энэ нөхөр хэзээдээ коммунист үзэл сурталтай болчихсон юм бол доо . Хувийн , ААНийн , дотоодын хөрөнгө оруулагч нараасаа өмчийг нь хураах ажилд гар хөдөлгөж ханцжй шамлан оржээ дээ . Оюун эрдэнэд үйлчилсэнийхээ шагнал нь одоо болтол дуусаагүй юм уу .Банкны зээлээс болж шоронд ахтай мөр зэрэгцэх хамт суусан хүн одоо өмч хөрөнгө хураагч болж коммунист намд хүчин зүтгэдэг болжээ . 2024 онд АНаас нэр дэвшиж ялагдаад МАНаас бялуу хүртэжээ.Ингэж УЛСТӨРИЙН ЯНХАН хийх хүн Батзандангаас ондоо хүн бхйхгүй л байхаа даа . .
Баяржаргал [103.57.92.13] 2025-02-21 04:14:23
Батзандан, пизда минь,Дарваан Магнай та хоёр шиг юм ийм юм ярьдаггүй юм,солонгосууд Самсунгаа живүүлээд байна уу?
Зочин [103.212.119.147] 2025-02-20 21:52:19
Ene tenegiig yagaad iim alban dushaald tabizan ym boloo helelzeer hiih bvten irehtei toloologch gesen alban tushaal shvv dee ( helelzeer ) alban dushaalaa bvren oilogson ym bolii mal aldag huruugaaraa hvn chichlej zaagaad tenegteed temzen temzen gehiin helelzeer hiigeedeh gejiihad uulzaad yah iihee yrilzaad helelzehiig helelzeer gen shvv dee hubiin kamfanii horongiin 30-50%-iig neg togrognii hubi oruulahgvi baijiigaad haraaj zvheed nogoo buruu hvnee songoj darga bolgood yaduu amidarchiin gedeg heseg bvleg hvneer demjvvleed uls deerem hiilgeh gesen ym baihdaa batzandan gej hvn nam nam dagaj amidardag oodgvi muuhai hervvlch hvndee nam baiguulsan itgeed namdan ilseed dagsan hvmvvsee yasan be hayaad ardchilsan namaas ner debcheed songuulid garaagvi odoo ardiin namiin tejeeber golog bolzon teneg ym hiihgeel nvden irgeldeed hervvl hiigeel ihleh ym batzandan ta helelzeer hiih estoi bolohoos temzeldeh darga boloogvi shvv ajil vvrgee sain boddoo vnen teneg hervvlch bizda shvv
ЗӨВ [202.126.90.66] 2025-02-20 21:47:25
Ингэж зоригтой, шийдэмгий ярьж чадах хүн байна уу, ингэхэд. Заа, алийв саналаа өг, гаргаад ир. Санаа нь байв ч үг нь эвлэхгүй, араа бодож шээс нь савираад, сураггүй дээ, сураггүй. ЗӨВ хүнийг ЗӨВ газар нь аа гэж, ЭНЭ.
Хариулт [139.5.217.115] 2025-02-21 09:08:21
Батзандан та хоёр л таарсан таар шуудайнууд юм .Дотоодын хөрөнгө оруулагч ААН, хувийн хэвшил руугаа дайрдаг улс хэзээ ч хөгждөггүй юм .Хураана хумина тэгээд түүнийг ард түмэнд бэлэн мөнгө болгож тарааж халамж хүртээдэг улс залхуучуудад хуучнаа санагалзсан хүмүүст сайхан боломж олгож тэд нь алга ташиж хүлээж авдаг юм . Тэгээд коммунизмдээ ороод амар сайран даа жаргана даа .... АЖИЛ ХИЙДЭГ , ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРЫН ХӨРӨНГӨ ХУРААЖ ЗАЛХУУЧУУДАД ТАРААХ ГЭНЭ... ТЭД БАЯРЛАЛДААД....
Иргэн [66.181.186.230] 2025-02-20 21:36:14
Энэ зшнээр л үхэж байгаа Шээс нь ноожсон улс төрийн янхан.Улс лхон хувмйнхэвшил дээр л хөгжих ёстой Сайн ьөр бол өмчгзй төр Харин төр иргэдээ шударгаар өмчтэй болох тал.пээр ыодлогоо хийх хэрэгтэй
Хүрэлсүх [103.168.34.61] 2025-02-20 20:51:27
Гоё гоё болж бна ингэх цаг болсон амжилт9
Зочин [66.181.184.145] 2025-02-20 20:43:13
Нэг аймгаас олигтой санал авч чадахгүй хүн Ерөнхийлөгч болж чадах уу. БЭТ-р томилогдоод ингэж чарлаж байгаа хүн Ерөнхийлөгч болчихвол надад саналаа өгөөгүй ард түмнийг олж дүүжлэнэ гэж хашгачих байх. Үнэн зөвөөр ялгаад Төрийн мөнгөөр хайгууль хийсэн ордуудыг олоод хууль журмын дагуу гэрээ хэлцэл хийгээд яваад ирвэл сайн л байна.БЭТ гэхээрээ ингэж хашгачиж гарч ирдэг сонин санагдаад байна босож ярина гэх шиг Босоо Гамбаа таалагдаад бгаам уу хэн нэгнийг дуурайж подорч болохгүй өөрөөрөа л сайхан аядуу зөөлөн ярьвал ард иргэд ч ,. ЗХэлцэл хийх гэж байгаа кампаны эзэд ч аятайхан сонсогдож,ярилцах байх за тэгээд барьцгүй хүн хэд хоногийн дараа нэг жилийн дараа Л. Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг газар доогуур ортол муулаад хашгачаад сууж байхаар л хүн дээ.
Зочин [59.153.114.203] 2025-02-20 20:35:08
Heg n ch gesen duugarch l baig l dee
Монгол [66.181.188.45] 2025-02-20 20:21:47
Батзандаан Чамайг маш ихх муулна, гоочлоно битгийй бууж өгөөрэй Чи ялбал дараагийн ёрөнхийлөнч шүү
Зочин [202.55.188.102] 2025-02-20 20:20:43
Батзандан Монгол улс, Ард түмнийхээ төлөө Засгийн газрын өмнө үүрэг хүлээсэн БЭТ. Энэ ажлыг шударга, шийдэмгий , зоригтой хийж чадах хүнийг олж зөв сонголт хийсэн бна. АМЖИЛТ..
Зочин [76.147.107.65] 2025-02-20 20:15:00
Хуц
Зочин [66.181.185.43] 2025-02-20 20:08:17
Батзандангийн зөв шдээ
Зочин [139.5.219.240] 2025-02-20 20:05:45
Ха ха энэ ч жүжиглэлт бус уу
Зочин [104.28.162.97] 2025-02-20 19:47:50
Ene nuhur daraagiin Jargalsaikhan, Jigjid boloh gej l ulairch bgaa n oilgomjtoi, ternees humuusiin sain saihniig bodsondoo ch bish l dee.
Зочин [202.9.40.25] 2025-02-20 19:37:42
БАЯЧУУДЫГ ЧАЖ ЧАДАХГҮЙ ЭЭ БАТЗАНДАН. ЦААНА НЬ ХУУЛЬ ХЧНИЙ БАЙГУУЛЛАГА БАЙДАГ ЮМ
Зочин [59.153.112.219] 2025-02-20 19:10:21
Zov
Зочин [89.190.207.18] 2025-02-20 18:11:33
Хэлж ярьж эхэлж байгаа нь сайшаалтай ч ингэж хэрүүлийн чанартай байдлаар ярьж, төрийн ажлыг хийдэггүй байх. Яагаад я юм энэ хүний нүдийг харахаар цоо эрүүл хүний нүд биш л харагдаад байдаг юм даа.
Зочин [139.5.217.130] 2025-02-20 16:33:36
Монголын төрөөр тоглосон хулхи бизнес эрхлэгч нэртэй,луйварчид эрх мэдэлд ойрхон албан тушаалаа,мэдээллээ ашиглан улсын төсвөөр,татварын мөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон ордуудыг хуйвалдааны журмаар сэм авсан нь хаашаач хөдлөшгүй үнэн,үнэнд гүйцэгдэнэ гэдэг нь энэ л байх.Маш зөв зоригтой,эрч хүчтэй дайчин давшингуй ажиллаарай амжилт.
Зочин [103.168.34.149] 2025-02-20 18:38:30
Зөв тэмцэл хийж байгаа бол нүд ямар хамаа байна. Зөв ажлаа дуустал үр дүн гартал хийгээрэй