Ж.Энхбаяр: Гурил үйлдвэрлэлийн 40 хувийг гаднын зах зээлд алдсан

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Яг одоо тус хуралдаанаар Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гишүүдийн асуултад хариулахдаа "Гурилын үйлдвэрүүд цөөрч байгаа нь өрсөлдөөн их байна гэсэн үг. Тийм учраас үйлдвэрүүдийн тоо цөөрч байна, цаашид ч цөөрөх байх. Одоогийн байдлаар есөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж, хоёр үйлдвэр үйл ажиллагаа зогсоосон байна.
Таван үйлдвэр 20 хувийн хүчин чадлаар ажиллаж байгаа бол 2, 3-хан үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Улаанбуудайн тариалалтын хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж байна. Монголын үйлдвэрүүдийн чанар сайжирч байна.
Үйлдвэрлэлийн 40 хувийг гаднын зах зээлд алдсан гэсэн үг. Гурилын чанар муудсан гэж хэн хэлснийг мэдэхгүй. Харин гурилын чанар сайжирч, төрөл нь ч нэмэгдсэн.
Тариаланчид улаанбуудайн хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж байна. Ургац тогтмол нэмэгдэж байна. Гурилын чанар муудсан гэх асуудалтай би санал нийлэхгүй. Гурил хямдхан байгаа. Өөрөөр хэлбэл, “Алтан тариа” 1500 төгрөг, “Өгөөж” 1760 төгрөг, “Улаанбаатар” гурил 2050 төгрөг, “Өег гурил” 1930 төгрөг, Дорнодын гурил 1790 төгрөг гэх мэт үнэтэй байна.
Тээвэрлэлт, худалдааны төвүүддээ очоод үнэ нэмэгддэг. Тээвэрлэлтээс хамаарч худалдаанд 30-40 хувийн үнэ нэмэгддэг. Дундаж үнэ 1500 байгаа нь боломжийн үнэ" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
иргэн [66.181.185.38] 2025-04-24 13:25:11
Хөдөө аж ахуйн яамнаас УИХ-ын дарга асуугаад байна шдээ 21 онд улаанбуудай тонн нь 750 мянга гэвэл дараа онуудад нь хэд байв 850 мянга бол 50-100 мянгаар нэмэгдлээ гэхэд гурил нь дахин өсцөн бусад нь юу байваа гээд асуухаар хариулт байхгүй байна шдээ. Хорвоод уулаасаа граммаар өгөөж нь хэмжигддэг бизнесд давагдашгүй шинжтэй шалтгаан байгаагүй л бол хэзээ ч дабалдаж өсөхгүй шдээ энэ бол олигархуудын сурамгүй гээч нь хийж чаддаг зүйл шүү дээ: Яс юман дээр тариаланчдаас буудайг 750-1150 аар авч байгаа нь 1-р ангиллын хамгийн дээд тааз ханш болохоос доошоо бол доош хийж байгаад авч байгаа шдээ 450-аас гээд л явна биз дээ.
иргэн [66.181.185.38] 2025-04-24 13:15:09
УИХ дээр бялба нүдүүлж байна энэ сайданцар зах зээлийн эдийн засгийн талаар -0 нөхөр байна шүү. Өмнөх сайд гурилчин болорчулуунаасаа ч дор цайрцан гар байна өө улайн цайм ард түмнийг төртэй нь үл ойшоогоод байна шүү дээ. Баярбаатар гишүүн хэлэнэ лээ нөгөөдүүлийнхээ хэвлэлийн төлөөлөгч шиг битий байгаа чээ гээд гуйгаад байхын зарим сайдад хариуцлага ярина гээд байна одоо ийм юман дээр жинхэн яримаар байна шдээ. ХНХ-ийн сайданцар Энх-Амгалан гээд ярьж байна энэ Энхбаяр гээд ярьж байна төрийн нэр барьчаад төрөөсөө том хүмүүсээ зайлуулж төрийн сайдын хариуцлагыг дээшлүүлмээр байнаа