Үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 22 940 төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа.
Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17481 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20153 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар өсөж 20153 төгрөг, үхрийн цул махны үнэ 22940 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Сэтгэгдэл