Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

Aдмин / Нүүр

Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд болсон.

Шүүхээс “Галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй байрыг улсын комисс хүлээж авсан гэх ойлгомжгүй, тодорхой бус дүгнэлт бичсэн. Зарим иргэний нэхэмжлэхийг тогтоосон мөрдөгчийн тогтоол нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн, зам тээврийн осол болсон талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй учир дахин шинжээч томилохоор шийдвэрлэж, хэргийг прокурорт буцаалаа.

Мөн мөрдөн байцаагч шийдвэр гаргаж, зарим иргэнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн байна. Тухайлбал, иргэний нэхэмжлэгч бус этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь оролцогчдын эрхийг хязгаарласан. 207 дугаар байранд байсан зарим иргэнийг буруу тогтоосон.

Зам тээврийн осол болсон талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа аж. Иймээс дахин шинжээч томилохоор шийдвэрлэжээ


Сэтгэгдэл

Эбэ дээр... [103.168.34.64] 2025-04-23 17:38:39

Очоод буцаад ирнээ. Төрийн толгой хүчгүй учир муу жолооч шоронд орж таарна. Энэ бол үхэр монгол ТӨР


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.