Ухаа худаг ордыг “Энержи ресурс” ХХК-д “бэлэглэсэн” асуудлыг шалгах ажлын хэсгийг О.Алтангэрэл сайд ахална

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Монгол Улсын онц чухал стратегийн ордын нэг болох Ухаа худагийг хувийн хэвшилд олгосонд бодит дүгнэлт гаргаж, ажил хэрэгчээр хандахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд даалгав.
Ухаа худаг бол Тавантолгойн бүлэг ордын хамгийн бага зардлаар өндөр чанартай коксжсон нүүрс олборлох Тавантолгойн ӨРӨМ НЬ гэгддэг 460 сая тонн нөөцтэй хосгүй баялаг орд юм.
Ухаа худаг ордын хайгуулыг улсын төсвөөр хийсэн бөгөөд УИХ-ын тогтоолгүйгээр, Засгийн газрын ч тогтоолгүйгээр, Засгийн газрын ТЭМДЭГЛЭЛ гэгч юмаар MCS-ийн мэдэлд оччихсон гэдэг факт нь баримтаар ил болсныг хэдхэн хоногийн өмнө улс нийтээрээ харсан.
Монголын төр эл асуудал дээр анхаарлаа хандуулж, ийнхүү шуурхайлан хөдөлж байгаа ажээ.
Ч.Сайханбилэгийн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг УИХ-аар оруулалгүй шийдвэрлэсэн явдлыг Л.Оюун-Эрдэнэ төрд авах ёстой гэж ЗГХЭГ-ын дарга байхдаа “Монголын Зэс”-ийнхэнтэй ширээний ард суухыг урьж байсан. Энэ хэлэлцээрийн ширээний араас өнөөдөр Монголын уул уурхайн томоохон ордуудад төр ямар оролцоотой байх вэ гэдэг асуудал хурцаар тавигдсан аж.
Тавантолгойн бүлэг ордын нэг болох Ухаа худагийг 2008 онд “Энержи ресурс”-ийн өр төлбөрт өгөх шийдвэрийг Ерөнхий сайд асан С.Баярын үед гаргаж байжээ. Уг нь 86 хувийг нь төрд буцааж авсан ч ийн хамгийн их нөөцтэй ордыг нь “MCS”-ийн Ж.Оджаргал тэргүүтэй 11 хүний эзэмшлийн хамтарсан консерциумд өгчихсөн байна.
Баялгийн асуудал хөндөгдөж байгаа энэ цаг үед стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг орд дээр MCS талынхан эрх ашгийнхаа төлөө улс төрд олон талаар “нөлөөлж” байгаа нь үнэн.
Эргээд Ухаа худагийг ямар замаар MCS-т өгсөн бэ гэдэг асуудлыг сөхөхтэй зэрэгцээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудлаар УИХ, Засгийн газрын өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийн танилцуулж, боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан байна.
“Эрдэнэс Монгол” нэгдэлд ТӨК-үүдийг нэгтгэж, менежментийг нь жишиг болгох асуудлыг Х.Нямбаатар эхлүүлсэн. Харин ураны томоохон төслөө явуулж, дараа дараагийн олон улсын гэрээ байгуулахад жишиг болох “Орано майнинг”-ийн гэрээг Н.Учрал ажил хэрэг болгосны араас Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын гэрээг Ц.Туваан гардаж ажилласан нь Засгийн газар танхимаараа урагшилъя гэдэг амбицтай байгааг илэрхийлж буй буй аж.
Үндсэндээ салангид биш, нэгдсэн зарчмаар явъя гэсэн байр сууриа бататгаж энэ удаад Монголын чухал стратегийн ордын нэг болох Ухаа худагийг хувийн хэвшилд олгосонд бодит дүгнэлт гаргаж, ажил хэрэгчээр хандахыг О.Алтангэрэлд даалгав.
Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, ЗГХЭГ-ын, Хууль эрх зүйн газрын дарга Д.Саруул-Эрдэнэ нар багтсан байна.
Ажлын хэсгийн дүгнэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл биечлэн хариуцаж, танилцуулах үүрэг хүлээжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.57.92.224] 2025-02-20 14:47:38
наад Тулга гэдэг хулгайч, хахуульчнаа энэ ажлын хэсгээс гаргаж өөр шударга хүн оруул, Батзанданг оруулаачээ. УХАА ХУДГИЙН ӨРМӨН ХЭСГИЙГ САЯХАН ҮХСЭН ОЧИРБАТ, ҮХСЭН ОВУНГЭРЭЛ, СҮ. БАТБОЛД,ХЯТАДЫН УЯАНЫ НОХОЙ ДЭБИЛ ОДЖАРГАЛ, АРХИНЫ ҮЙЛДВЭР ИДСЭН БАТСАЙХАН МЭТИЙН ХУЛГАЙЧИД ХУУЛЬ БУСААР ХУВЬДА АВЧ АРД ТҮМНИЙ ӨМЧИЙД ЦУСТАЙ ГАРАА ЛАВ ДҮРСЭН ӨМХИЙ БААСНУУДААС ӨМЧӨӨ СӨЛГӨЖ АВААРАЙ ЕРӨНХИЙ САЙДАА.
Иргэн [202.21.100.210] 2025-02-19 14:28:53
Энэ дээр бүүр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад зохих хүмүүст нь хариуцлага үүрүүлэх хэрэгтэй бөгөөд энержи ресурсийн өнгөрсөн жилүүдэд олсон ашгийн нь улс хурааж авах хэрэгтэй.
Зочин [202.126.91.238] 2025-02-18 20:47:07
Арав гаруй жил тонон дээрэмдлээ одоо улсад нь буцаагаад өгнөө
Зочин [45.117.34.125] 2025-02-18 15:51:53
Za arai arai. Zugeer sensaats baih gj bodoj bsn chn neeree ingej baigaa yum u te. Uls awaad yu ch hiihgui ulam dorduulahuim baij, ingeed bur deeremdej baigaa yum u. Yamar tsagaandaa garciim be. End tend yum bichihees ch durgui hurdeg bolloo sda gej. Haashaa uhraad baigaam be
зочин [66.181.177.65] 2025-02-18 20:05:57
Төрийн буюу ард түмний өмчийг хуйвалдаж луйвардчихаад цадаагүйн бх даа.Улсад аваад нүүрсээ ухаад гаргахад чадаж ядаад бх юу бна.Тэртээ тэргүй ухаж гаргаад ашгаа олоод иргэддээ ноогдол ашгаа өгөөд сууж бгаа биз дээ.Улсад авбал иргэдэд ирэх ноогдол ашиг л нэмэгдэнэ.Улсад буцаан авъя аа.
Zochin [202.126.88.177] 2025-02-18 14:36:38
Erunhii said Oyunerdene gej huniig demjij bnaa ard tumen hamt shu naad maf chin mash huchtei shantarch bolohgui unen yalj ard tumen tegsh duuren amidrah bolnoo manai eh bolson MONGOL oron mini mash ih baylagtai bolovch 3 han say irgen ni tarchig amidarch bn buh yumnii haraat chaavaas gej
Иргэн [66.181.188.15] 2025-02-18 14:06:38
Хүний гараар могой бариулах гэж. За тэгээд Жавхлан чинь өөрөө шалгуулах ёстой хүн штээ. Нөгөө Даваасүрэн юу гэсэн билээ. 10 гаруй тэрвум төгрөгийг нэг өдөрийн дотор гаргаж хармаалчихсан гээ биздээ. Тэгэхээр үтэр түргэн шалгуулах хүний нэг яах аргагүй Жавхлан мөнөөс мөн. ОюунЭрдэнэ чи шударга юм бол Жавхланг шалгуул!!!
Зочин [103.57.95.242] 2025-02-18 15:22:17
Ухаа худагын ард байгаа луйварчидыг ил болгох нь зүтэй.
Ганбат [202.55.188.44] 2025-02-18 13:56:25
Хэний юмыг хэнд. Бэлэглэх. гэж ..
Зочин [202.126.88.177] 2025-02-18 14:25:46
Ард түмний юмийг хувийн компани буюу MSC eneju resurs nertei 11-n luivarchind ugsuniig erguulj ard tumnii gart avchrah yestoi yum
М.Амар [202.126.91.158] 2025-02-18 12:40:31
Улс орон,Ард түмнээ бодож сайн ажиллах ёстой шүү О.Алтангэрэл сайдаа.Хэрвээ байдал хурцадвал ард түмэндээ хандах ёстой.Хэдхэн хаусаар ард түмнээсээ урвасан С.Баяр,шунал нь шулам болсон Оджаргал мэтээс айх шаардлагагүй,шаардлагатай бол няц дарах л болно.
Zochin [202.126.88.177] 2025-02-18 14:27:47
Yag unen shu ard tumen ajliin hesegtei hamt shu Altan gerel saidaa
Зочин [202.55.188.42] 2025-02-18 12:32:46
Хамтарсан Засгийн газар гар нийлж Эх орныхоо төлөө шударгаар ажиллаж байгаа нь МОНГОЛ улс хөгжих,Ард түмэн баялгийнхаа ЭЗЭН болох нөхцлийг бүрдүүлж бна. Эвтэй бол хүчтэй АМЖИЛТ..
Уулын өвгөн [66.181.160.81] 2025-02-18 12:27:18
Засгийн газар маш зөв улс орон ард нийтийн эрх ашгийг эрхэмлэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж ирсэнд талархалтай хандаж,үр дүнтэй цэгцтэй өрга хэмжээг шуурхай авч чадна гэдэгт гүнээ итгэж бна
Зочин [103.57.95.88] 2025-02-18 10:35:31
Энэ маш зөв. Луйварчдаас нийтийн өмчийг салган авч өмнөх ашиглалтаас одсон бүх орлогоос нь наад зах нь 34, 50 хувийг төр төлүүлэх ёстой шүү. Оджаргал, Сү Батболд мэтийн монголд учирсан шуналын тэмбүүнүүд үйлийн муу үрээ эдлэх л болно.
Zochin [202.126.88.177] 2025-02-18 14:32:09
Yagaad iim aimaar shunaltai shulamnuud boldog yum bol hezeech uheheergui munhruh hulgaich nar yum baihdaa hunii amidraliin 60 ,70 haan jild burd bolj yah gesen yum boldoouls eh ornoo hugjuulehiig l bodmoor yum
Зочин [66.181.182.89] 2025-02-18 10:09:46
Ерөнхий сайд маш сайн ажиллаж бна, одоо дахиад л огцруулах жагсаал болно, гэхдээ зүгээрээ Чингис хаан тэнгэрээс харж байгаа….
Иргэн [202.126.91.158] 2025-02-18 12:42:59
Ард түмэн шан харамж авахгүй,шударга ёсны төлөө жагсана.
Зочин [202.9.46.241] 2025-02-18 09:23:20
Зөв.дараа нь цаган суваргыг аваарай.ЁСайдаа дэмжиж бгаа шүү