УИХ-ын гишүүн С.Ганбаатар Засгийн газарт хариуцлага тооцох талаар мэдээлэл хийнэ

2025 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
11:00 цагт:
Онцгой байдлын ерөнхий газарт гал түймэр, гамшиг ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийнэ. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирж дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсье. Холбогдох утас:88249813, 91006131
11:40 цагт:
УИХ-ын гишүүн, АҮБХ-ны дарга С.Ганбаатар "Цахилгаан дулаан, эрчим хүчны үнийг үндэслэлгүй өсгөсөн Засгийн Газарт хариуцлага тооцох" талаар чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийнэ.
“Зууны мэдээ” сонины хэвлэл, мэдээллийн төвд
11:30 цагт:
УИХ-ын гишүүн Э.Болормаагийн сонгуулийн хууль зөрчсөн аудитын тайлан болон нотлох баримтуудыг дэлгэж, УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай улс төрийн намууд, иргэдээс мэдээлэл хийнэ.
12:00 цагт:
Төрийн эрх бүхий албан хаагчид CU компанийн урилга, зардлаар БНСУ-д ажлын өдрүүдээр 5 хоног аялж ирсэн талаар “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” төрийн бус байгууллагаас мэдээлэл хийнэ.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [66.181.188.56] 2025-02-18 11:21:23
Хиншүү солиот ,үнэн галзуу өвчтэй. Эрүүл хүн. Өиш
и [202.126.91.157] 2025-02-18 08:44:54
xuwitsaa xezee xuraldax bolson be medeelel ogooch