С.Лавров: НАТО-гийн энхийг сахиулагчдыг Украинд байрлуулахыг зөвшөөрөхгүй

НАТО-гийн гишүүн орнуудын энхийг сахиулагчдыг Украинд илгээж магадгүй байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ Оросын эрх баригчид АНУ-ын талд мэдэгджээ. Энэ тухай Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын төлөөлөгчидтэй Саудын Арабад мягмар гарагт хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдсэн байна.
С.Лавровын хэлснээр, Оросын тал “мөргөлдөөнийг шийдвэрлэсний дараа эсвэл ямар нэгэн тохиролцоонд хүрсний дараа аль нэг улсын цэргүүд, энх сахиулагчдыг байрлуулж болзошгүй байгаа” тухай сэдвийг дээд түвшний уулзалтын үеэр хөндсөн байна. "НАТО-гийн орнуудын цэргүүдийг өөр орны далбаан дор эсвэл Европын Холбооны далбаан дор байрлуулах нь юуг ч өөрчлөхгүй гэдгийг бид өнөөдөр тайлбарлалаа. Энэ бол мэдээжийн хэрэг бидний хувьд хүлээн зөвшөөрч боломгүй зүйл" гэж сайд хэлжээ.
С.Лавров: АНУ-ын талтай хийсэн хэлэлцээ үр дүнтэй болсон
АНУ-ын төлөөлөгчидтэй хийсэн яриа хэлэлцээний талаар С.Лавров тайлбар хийхдээ "хэлэлцээ маш үр дүнтэй" болсон гэж мэдэгджээ. "Бид бие биеэ сонсоод зогсохгүй мэдэрлээ. Ерөнхийлөгч Путиний удаа дараа хэлсэн үгэнд үндэслэн илэрхийлсэн бидний байр суурийг Америкийн тал илүү сайн ойлгосон гэж би бодож байна" гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд хэллээ.
Түүний хэлснээр, хэлэлцээнд оролцогчид юуны түрүүнд Элчин сайд нараа аль болох яаралтай томилох, түүнчлэн “хоёр орны дипломат үйл ажиллагаанд” учирч буй саад тотгорыг арилгахаар тохиролцсоны зэрэгцээ Украины асуудлыг зохицуулах үйл явцыг ойрын хугацаанд эхлүүлэхээр тохиролцсон байна. “Америкийн тал хэлэлцээ хийх төлөөлөгчийнхөө талаар бидэнд мэдэгдэх бөгөөд бид тухайн төлөөлөгчийн нэр, албан тушаалыг мэдсэн даруйдаа энэ үйл явцад оролцох хүнээ томилно” гэж С.Лавров мэдэгдэв.
Үүний зэрэгцээ төлөөлөгчид "хоёр талын хамтын ажиллагаа бүрэн сэргэж, олон янзын салбарт өргөжин хөгжих нөхцөлийг бүрдүүлэхээр" санал нэгджээ.
М.Рубио: Энх тайвныг цогцлоохын тулд буулт хийх шаардлагатай
Дайныг зогсоохын тулд талууд зайлшгүй буулт хийх ёстой гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгджээ. "Өнөөдөр урт удаан хүнд хэцүү зам дахь эхний алхмыг хийлээ, гэхдээ энэ бол маш чухал үйл явдал юм" гэж тэрбээр хэлсэн байна.
Тэрбээр хэлэхдээ "энэ мөргөлдөөнийг харилцан хүлээн зөвшөөрөхүйц байдлаар шийдвэрлэх аваас нийтлэг ашиг сонирхлын асуудлаар ОХУ-тай хийх геополитикийн түншлэлд гайхалтай боломжууд нээгдэх бөгөөд бидний эдийн засгийн хамтын ажиллагаа дэлхий дахинд ашиг тусаа өгч, хоёр орны харилцааг хэтдээ сайжруулна гэж найдаж байна" гэлээ.
Д.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [45.117.35.26] 2025-02-20 14:10:09
Юугий нь ч ойлгоогүйгээр тэнэг Иван гэж дуудаад байдаг нь өөрөө л мангар+тэнэг+ маанаг бололтой
Хөрш орон руу дайн хийхээ зогсоо. [203.217.139.240] 2025-02-20 12:38:21
Тэнэг иван минь чи үхэх алуулахын хооронд бүү донгос. Ёвропын цэрэг хаана байхыг чи заахгүй. хөрш орон руу дайн хийж газар нутагаа өргөтгөх алуур чинь санаагаа зогсоо. үеийн үед үүрд мөнх орос иваны нутагт хорлон сүйтгэх ажиллагаа явуулж амьдын тамд зовоох хэрэгтэй Украйны эрэлхэг ард түмэн.
Зочин [139.5.219.80] 2025-02-20 10:00:57
Тэнэг ерөнхийлөгчөөсөө болж Украйны ард түмэн газрын баялаг байхгүй, газар нутаггүй бүх зүйлээрээ хохирлоо доо. Дэлхийн том гүрнүүд дэлхийн улс төр, геополитикийг шийддэг юм даа
Зочин [59.153.87.39] 2025-02-19 23:27:40
Хайшдаа л украйны ард түмэн тэнэг удирдагчаасаа болж хохирч үлдлээ дээ. Хайран ард түмэн
Зочин [59.153.113.87] 2025-02-19 18:34:45
Nobshiin hukchgar Trump
Орешник байхад та нар яах юм? [185.10.224.66] 2025-02-19 17:44:47
Орешник байхад та нар яах юм? Ямар ч улсыг газартай нь тэгшлэнэ шүү дээ хар алнуудаа
Зочин [202.9.40.124] 2025-02-19 13:45:38
ГӨЛӨГ ТРАМП
Зочин [202.126.91.251] 2025-02-19 15:26:51
Мөрөөдөл сүйрсэн үү?
зочин [59.153.112.24] 2025-02-19 12:15:30
хэлэлцээ үрдүнд хүрэхгүй нь тодорхой.орсуудын хязгааргүй шунал,дээрэнгүй авир юуч хиихээсбуцахгүй зан үүнийг гэрчилнэ.бусдын юмыг авчихаад буцааж өгдөггүй орос зан.
Зочин [66.181.188.166] 2025-02-19 20:56:40
чи сэтгүйн өөрчилтэй юмуу ,аль дайнгүй байхыг хүсэхгүй байнауу...
Зочин [202.126.91.251] 2025-02-19 15:26:31
Яасан алсын санаа нь гүйцэлдэхгүй нь үү?
Ганц л бодол. [66.181.160.64] 2025-02-19 12:04:34
Зөв.