С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-тай холбоотой судалгаануудын үр дүнг 2026 онд Засгийн газарт өргөн мэдүүлэхээр тохирлоо

Aдмин / Эдийн засаг

Шинжлэх ухааны академийн ээлжит их чуулган болж, 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Мөн ШУА-ийн Ерөнхийлөгч 100 хоногийн ажлын тайлангаа товч танилцуулсан байна.

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл Монгол Улсын Засгийн газраас 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төсөл, Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлэх 23 мега төсөлд Эрдэм шинжилгээний хүрээлэн, эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал,

“Эгийн голын усан цахилгаан станц” төсөлтэй холбоотой хоёр улсын эрдэмтдийн нэгдсэн дүгнэлт гаргахаар идэвхтэй ажиллаж байна. Орос, Монгол хоёр улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачдын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, анхны хуралдаанаа хэдхэн хоногийн өмнө Москва хотноо зохион байгууллаа.

Эхний хуралдаанаар “Эгийн голын голын усан цахилгаан станц” төсөлтэй холбоотой өнгөрсөн хугацаанд хийсэн байгаль орчны судалгаануудын үр дүнг хэлэлцлээ. Мөн цаашид зайлшгүй хийх шаардлагатай байгаа байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааны ажлуудын хүрээг тодорхойлж, хамтран гүйцэтгэж, улмаар судалгааны үр дүнг 2026 оны эхний хагаст Монгол Улсын Засгийн газарт өргөн мэдүүлэхээр тохирлоо.

Хоёр орны эрдэмтэн судлаачдаас бүрдсэн мэргэжлийн баг байгуулагдаж, анх удаа уулзаж, асуудлууд дээр санал нэгдэж байгаа нь энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх үндэс болохыг хуралд оролцогчид тэмдэглэж, зайлшгүй хийх шаардлагатай байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааны ажлыг ойрын хугацаанд хийж дуусгахаа мэдэгдсэн” гэж хэлжээ.

Эрдэмтэд сансрын хиймэл дагуулын мега төслийн ажил Монгол Улсад үр өгөөжөө өгнө гэж үзэж байгаа аж. Энэ тухай С.Дэмбэрэл танилцуулахдаа “ШУА-ийн болон их, дээд сургуулийн эрдэмтэн профессор, төр, хувийн хэвшлийн бүх төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг ШУА дээр зохион байгуулж, зөвлөмжөө холбогдох газруудад хүргүүлээд байна.

Шинжлэх ухаан, технологийн өндөр өгөөжтэй энэ төслийг эхлүүлэх хэрэгцээ бий. Энэ нь зөвхөн холбооны хиймэл дагуул биш, зайнаас танадан судлах хиймэл дагуул, судалгааны хиймэл дагуул зэргийг хөгжүүлэх, хиймэл дагуулын техник технологийг Монголдоо нутагшуулах, цаашид өөрсдөө хөгжүүлэх эхлэлийг тавина гэсэн агуулгатай зөвлөмжийг Засгийн газарт хүргүүллээ.

Мөн ураны ашиглалтын асуудлаар шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид өөрсдийн хийсэн судалгааны ажлын дүнгээ олон нийтэд танилцуулсан. Энэ чиглэлээр санал бодлоо илэрхийлэх нээлттэй хэлэлцүүлгийг ШУА дээр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр Монгол Улсад ирэх ашгаас гадна шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачид төсөл хэрэгжихэд ямар хяналт мониторинг хийх, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар танилцууллаа.” гэжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.30] 2025-02-21 16:14:47

Судалгаа хийгдсэн байгаа шүүдээ аааль 89 оноос л хийсэндээ

Зочин [66.181.189.192] 2025-02-21 15:12:38

Тусгаар улс байна даа...юу хийхээ өөрсдөө мэддэг болмоор бн....юун 26 он бэ...дахиад л молигдуулах байх....энэ нөхөр толгойгоороо хариуцах хэрэгтэй....манай ШУА гэж дампуурсан газар шив

Зочин [59.153.114.173] 2025-02-21 14:31:36

ПРОФЕССОР ДОКТОРУУД ХУДЛАА ШҮҮ. НЭГ Л ИХ МӨНГӨ ШААРДСАН СУДАЛГАА ГЭЖ БАЙГААД ГАДНЫ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ МАГАДЛАЛ ӨНДӨР

Зочин [202.126.91.141] 2025-02-21 12:14:58

Одоо больвол таарна. Мөнгө иддэг улсууд хэдэн үеэрээ энэ "төсөл" нэртэй хоосон зүйлээр улсыг хохироох юм бэ...

Зочин [139.5.216.184] 2025-02-21 12:11:15

Бодит үнэн байдлыг нууж худлаа попрох яахавдээ. Оросууд Эгийн голын төслийн дахиад 10 жил гацаах түлхүүрээ олоод авчихсан судалгаа нэрээр дахиад хөдлөхгүй. Өмнө нь Юнэско нэрээр 8,9 жил гацаагаад үнэнд гүйцэгдээд өөр аргаруу шилжсэн нь энэ. Одоо орос ах гэж байхгүй орос луйварчин гэж байдаг болсныг хэдэн өвгөн тэтгэвэрт гарахаар дараагийн үе нь ойлгоно шүүдээ.

Зөвлөмж [103.10.22.186] 2025-02-21 09:12:56

Монголын газар нутгийн онцлог мэдэхгүй байж хичнээн жил энэ төслийг ярьж мөнгө идээд ч төсөл нь бүтэхгүй байгаа биз дээ. Монголын өндөрлөгөөс хойшоо урсах ус бусад оронд ундны ус болдог талаар уншаач

Зочин [157.15.7.102] 2025-02-21 08:17:41

Монголын талыг төлөөлсөн ажлын хэсэгт томилогдсон ажлаа л тайлагнаж. ШУА-ийн ерөнхийлөгч болохынхоо хувьд юу хийв?

Зочин [202.126.89.41] 2025-02-21 08:02:33

Одоо энэ Эгийн голын усан цахилгаан станц бол хэнд ч ойлгомжтой болсон шүү дээ Орос болон оросын тролууд гацаадаг гэдгийн усан тэнэг хүн ч ойлгохоор болсон төсөл. Юун 26 он бэ тэр үед н оросууд дахиал л өөр шалтаг олоод л гаргаад ирэх байлгүй дэ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.