“Apple”-ийн 599 долларын iPhone 16E загварын урьдчилсан захиалга өнөөдөр эхэлнэ

Aдмин / Технологи

“Apple” компанийн танилцуулсан iPhone 16E загвар нь iPhone 16 цувралын хамгийн хямд хувилбар бөгөөд 599 ам.доллароор худалдаанд гарах бөгөөд урьдчилсан захиалга өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-нд эхлэх юм байна.

Энэ сарын сүүлээр 599 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарах энэхүү загвар нь “home button” товчлуургүй, хурууны хээ мэдрэгчгүй, харин эдгээрийн оронд нүүр царай таних сканнер, дэлгэцийн дээд хэсэгт мэдрэгчүүдтэйгээрээ онцлог ажээ.

Apple компани хямд үнэтэй iPhone нь шинэ хэрэглэгчдийг татахад ихээхэн ач холбогдолтой гэж үзсэн байна. Энэхүү шинэ төхөөрөмж нь Apple Intelligence-ийг дэмждэг тул зураг үүсгэх, сануулсан мэдэгдлийг хураангуйлах зэрэг функцүүдийг ашиглах боломж олгох Apple-ийн хамгийн хямд гар утас болж буй юм.

Apple-ийн хамгийн сүүлийн үеийн загварууд 799 ам.доллароос эхэлдэг бөгөөд iPhone 16 Pro нь 999 ам.долларын үнэтэй байгаа билээ.

Дизайн ба дэлгэц

• 6.1 инчийн Super Retina XDR OLED дэлгэцтэй.

• Face ID технологи нэвтэрсэн.

Чип ба хиймэл оюун

• Apple-ийн шинэ A18 чипсет ашигласан.

• Apple Intelligence AI систем дэмждэг.

Камера

• 48 мегапикселийн Fusion камер,

• 2x Telephoto линзтэй – өндөр чанартай зураг, видео бичлэг хийх чадвартай.

Холболт ба модем

• Apple-ийн анхны C1 модем ашигласан, 5G дэмждэг.

Батарей, цэнэглэлт

Үнэ ба өнгөний сонголт

Эх сурвалж: DW, BLOOMBERG
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [38.90.17.91] 2025-02-21 23:45:34

yaduu huniig iphoneiig bol manai mongolchuud tui ch toohgui l dee. hahahha


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.