Улс төрийн намууд ба иргэд Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийнэ

2025 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт:
“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их Монгол” танхимд болно.
10:00 цагт:
“Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, будалгаа” Олон улсын эрдэм шинжилгээний хурал дэлхийн шилдэг судлаачид, багш, бодлого боловсруулагчдыг нэг дор цуглуулж, бага нас болон сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр шинэ судалгаанууд, бодлогын чиг хандлага, шилдэг туршлагуудыг хэлэлцэх уулзалтыг МУБИС-ийн “А” байранд зохион байгуулна. Утас:99028002, 88037898, 88801964
11:00 цагт:
Монголын хөлбөмбөгийн холбооны асуудлаар байгуулсан Түр хороо хэвлэлийн хурал зарлалаа. МХБХ-ны байранд болох хурлаар дүгнэлтээ танилцуулах юм.
11:30 цагт:
Монгол, Энэтхэг Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Энэтхэгийн соёл, гар урлал”-ын үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.
“Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд
11:00 цагт:
Уул уурхайд ажиллаж буй Хятадын компаниуд олон монгол ажилчдын эрхийг хэрхэн зөрчиж дарамт шахалт үзүүлж, Монгол Улсын хууль дүрэм журмын стандартыг зөрчдөг талаар баримт дэлгэн Уул уурхайн салбарын ажилчид, уурхайчдын эрхийн төлөө тэмцэгч Б.Ононхангай мэдээлэл хийнэ.
11:30 цагт:
“Цагаан дэл” уулаар боомт нээх Засгийн газрын 2014 оны шийдвэр нь хууль бус болох үндэслэлүүдийг нийтэд зарлах болсон тухай Өмнөговь аймгийн иргэд, ТББ-уудаас мэдээлэл хийнэ.
12:00 цагт:
“Зөв найзууд” нийгэмд үйлчлэх төрийн байгууллагаас “Сайн хөрш” төслийг Төрийн гурван өндөрлөгт болон Нийслэлийн Засаг даргад өргөн барих тухай мэдээлэл хийнэ.
12:30 цагт:
Үндэсний баялгийн сангийн тухай Улс төрийн намууд ба иргэдээс мэдээлэл хийнэ.
13:00 цагт:
Гаалийн удирдлагуудын хууль зөрчсөн авлигын үйлдлүүд, төрсөн эгч дүүсийн сүлжээтэй холбоотой асуудлаар Иргэдээс мэдээлэл хийнэ.
Орон нутагт
Өмнөговь аймагт:
Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэмт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан болно.
Увс аймагт:
Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэмт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан болно. Барилдаанд дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүд зодоглоно.
Завхан аймагт:
Улиастай суманд сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа болно. Энэ сарын 24-нийг үргэлжлэх үзэсглэн худалдаанд аймгийн 24 сум, Говь-Алтай, Ховд, Архангай, Увс аймгийн жижиг дунд үйлдвэрлэгчид оролцоно.
Сэлэнгэ аймагт:
Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн Долгио” чуулга “Элдэв эрдэмт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан “Сар шинийн эгшиглэн” ардын дуун цацал уран бүтээлийн тоглолтоо 18.00 цагаас ганцхан удаа тоглоно.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Владимир [99.230.224.94] 2025-02-21 15:55:34
Здравствуйте, уважаемые гости! Меня зовут Владимир. Я профессионально занимаюсь пассажирскими перевозками более 15 лет, из них 10 лет провел за рулем. В настоящее время оказываю транспортные услуги не только на территории Калининградской области, но и во всех уголках России, Европы, Азии и в бывших странах СНГ. Имею обширную и наработанную связь со многими перевозчиками мира. Качество сервиса держу на высоте, всегда осуществляю контроль и диспетчеризацию на всех этапах транспортного обслуживания. У меня заказывают автомобили ведущие туроператоры и турагентства, трансферные и иностранные фирмы, медиа группы и звезды эстрады. Имена и статус клиентов – отражение высокого уровня нашего сервиса. Меня считают надежным поставщиком транспортных услуг. Первоочередная задача профессионально организовать транспортные услуги, создать благоприятную атмосферу комфорта и безопасности движения, выслушать и выполнить все пожелания и требования Клиента. Сохраните пожалуйста мой контакт и в случае необходимости готов произвести индивидуальный расчет любой поездки в день обращения. Благодарю за уделенное время! С уважением, Владимир https://taplink.cc/royalrent