Еврогийн загварыг шинэчилнэ

Aдмин / Гадаад мэдээ

Европын мөнгөн дэвсгэрт 23 жилийн дараа анх удаа шинэ загвартай болох нь. Европын төв банкны тэргүүн Кристин Лагард "Шинээр хэвлэгдэх дэвсгэртүүд дээр алдар суутнууд, соёлын дурсгалууд, онгон байгалийн төлөөллүүд зэрэг Европыг улам хүчирхэг болгодог нийтлэг онцлог, олон янз байдлыг харуулах болно” гэж мэдэгджээ.

Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэхтэй тэмцэх ажлын хүрээнд өнгө төрхийг нь тогтмол шинэчлэх шаардлагатай байдаг. Энэ хүрээнд Европын 20 орны нэгдсэн мөнгөн тэмдэгт евро дэвсгэртүүдийг шинэчлэх ажлыг Европын Төв банк 2021 оноос эхлүүлжээ.

Европын төв банк шинэ дэвсгэртүүдийн загварыг шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнийг удахгүй тодруулж, энэ онд багтан загвар зохиогчдын дунд уралдаан зарлах аж.

Ирэх 2026 онд шилэгдсэн бүтээлүүдийг нийтэд толилуулж, Европын иргэдээс санал хураасны дараа шинэ мөнгөн дэвсгэртүүдийн харагдах байдлыг эцэслэж шийдэх юм байна. Шинэ дэвсгэртүүд гүйлгээнд гарч эхлэх хугацаа тодорхойгүй байгаа аж.

Европын төв банк байгаль орчинд учрах хохирлыг багасгах хүрээнд шинэ дэвсгэртүүдийн хэрэглээний хугацааг аль болох урт байлгахаар эрмэлзэж байгаа юм байна.

Эх сурвалж: DW, NOVYNY
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.119] 2025-02-17 12:18:37

UNEHEER MUNDAG ORNUUD ARD TUMEN SOYOL TOI SHUU

Зочин [202.9.41.65] 2025-02-17 11:11:25

ХӨГШИН ЕВРОП ҮХ

Зочин [202.9.46.108] 2025-02-17 10:54:45

Америк европын банк санхүү эдийн засагт эзэн суусан еврей хүмүүсийн мөнгө.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.