С.Жамбалжамц дугуйн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Тайланд улсын Питсанюлок, Пичит гэсэн хоёр хотод засмал замын дугуйн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-16-нд болов. Тэмцээний эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд 22 орны 72 шилдэг дугуйчин өрсөлдсөн юм. Тус уралдаанд манай улсаас С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Идэрболд нар өрсөлдлөө. 171.9 км-ын зайн энэ уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин С.Жамбалжамц хүрэл медаль хүртсэн бол БНХАУ-ын тамирчин алт, Тайландын тамирчин мөнгөн медаль хүртлээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.176.91] 2025-02-18 02:00:45
Баяр хүигэе.