АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохыг хязгаарлана

Дональд Трампын АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн хувиар гарын үсэг зурсан эхний зарлигуудын нэг нь АНУ-ын газар нутагт төрсөн хүүхэд бүрт тухайн улсын иргэншил шууд олгогдож буй явдлыг зогсоох шийдвэр байв. Шинжээчид АНУ-ын Үндсэн хуулийн заалтыг Ерөнхийлөгчийн зарлигаар цуцлах боломжгүй хэмээн мэдэгдсэн байна.
АНУ-ын хүний эрхийг хамгаалах Америкийн иргэний эрх чөлөөний холбоо (ACLU)-ны тэргүүн Энтони Ромеро болон бусад хүний эрхийг хамгаалах байгууллагууд хамтран Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргааны эсрэг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь АНУ-ын Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтөөр батлагдсан “АНУ-д болон түүний харьяа нутаг дэвсгэрт төрсөн бүх хүүхэд оршин суугаа тухайн муж улсын иргэн мөн” гэх заалтыг зөрчөөд зогсохгүй Америкийн үнэт зүйл буюу суурь эрхийг бүдүүлэг, хэрцгийгээр үгүйсгэж байна хэмээн үзжээ.
Тодруулбал АНУ-ын Конгрессын Сенатын болон Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн гуравны хоёр, муж улсуудын дөрөвний гурвын саналаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж, баталснаар АНУ-д төрсөн хүүхдэд иргэншил олгохыг хязгаарлах, цуцлах боломжтой юм.
Цагаачлалын бодлогын хүрээлэнгээс АНУ-д төрсөн хүүхдэд иргэншил олгох эрхийг цуцалбал 2050 он гэхэд тус улсад хууль бус цагаачдын тоо 16 сая (одоогоор 11 сая орчим байгаа) болж өснө. Түүнчлэн 2050 он гэхэд АНУ-ын иргэншилгүй боловч тус улсын нутаг дэвсгэрт төрсөн хүний тоо 4.7 саяд хүрнэ гэсэн судалгаа бүхий таамаглал байгааг дурдсан байна.
Канад, Мексик зэрэг дэлхийн 30 гаруй улс ямар ч хязгаарлалтгүйгээр нутаг дэвсгэрт нь төрсөн хүүхдүүдэд иргэншил олгодог бол Их Британи, Австрали зэрэг улсад эцэг эхийнх нь аль нэг нь тус улсын иргэн эсвэл байнгын оршин суугч бол хүүхдэд нь иргэншил олгодог эрх зүйн зохицуулалттай байна.
Эх сурвалж: ГИХГ
Сэтгэгдэл
зочин [66.181.185.46] 2025-02-18 15:57:21
Энэ хүн өөрөө Герман аав, Шотланд ээжээс Америкт төрсөн хүүхэд биз дээ? тэгээд иргэншил авсан биз дээ? одоо яачихав? Ямар асуудал дээр өнгөрсөн үеийг, түүхийг чухалчлан дурсаад, ямар асуудал дээр өнгөрсөн үеэ эргэж харахгүй, бодохгүй, дурсахгүй байна вэ?
Зочин [66.181.183.105] 2025-02-17 19:20:02
Хүн ам зохиомлоор өсөж бгаа. Монголчууд хүртэл эх орондоо байж бгаад төрөх дөхөхөөр америк явдаг тогтолцоо бий болсон. Тэр нь хаагдаж дээ. Трампын зөв гэж бодож бна.
Трамп Монгол шиг журам тогтоосон нь зөв. [103.57.92.240] 2025-02-17 13:29:50
АНУ-ын хүн амын тоо 300 саяас дээш болж, хяналтгүй өсөх шинжтэй. Үндэстний бүрдлийн хувьд ихэнх өсөлт нь латин америк, энэтхэг, хятадуудаас болж байна. Цагаан арьстан америкуудаа хамгаалахын тулд Трамп АНУ-ын иргэдээс төрсөн хүүхдийг АНУ-ын иргэн болгоно. Яг Монгол Улсад иргэн болдог зарчмаар. Иймд Трампыг ойлгож байна.
Зочин [202.9.46.108] 2025-02-18 04:09:55
Дональд Трамп Илон Маск шиг үзэл бодолтой удирдагч нар Европыг аврах болно. Хүний эрх, эрх чөлөө, даяарчлал цагаачлалаас цаашгүй ардчилагчид европыг устгах болно.