Энэ 7 хоногт Монгол Улсад

2025 оны тавдугаар сарын 12-ноос 18-нд болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатарт:
5 дугаар сарын 12-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Сувилагч тандаа баярлалаа-2025” зөвлөгөөн Төрийн ордонд болно.
5 дугаар сарын 12-нд: Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна.
5 дугаар сарын 12-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
5 дугаар сарын 14-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
5 дугаар сарын 15-нд: Гэр бүлийн өдөр тохиож байна.
5 дугаар сарын 15-нд: "BEST OF KHUSUGTUN" пянзны нээлтийн тоглолт УДБЭТ-ын тайзнаа болно.
5 дугаар сарын 15, 16-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
5 дугаар сарын 16-нд: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Гэгээн муза-18” театрын наадам эхэлнэ.
5 дугаар сарын 16-18-нд: Монгол Улсын хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэнг 11 дэх удаагаа зохион байгуулна.
5 дугаар сарын 16-18-нд: 37 дахь удаагийн Номын баяр төв талбайд болно.
5 дугаар сарын 17-нд: Үндэсний бичиг соёл, номын өдрүүд болж байна.
-"Үндэсний бичиг-өв соёл" тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 12-ныг хүртэл гарч байна.
-“Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн-худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
5 дугаар сарын 13-нд: Завхан аймагт "Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа-2025" болно.
5 дугаар сарын 14-нд: Завхан аймгийн Улиастай суманд үндэсний бичиг соёлыг таниулах номын баяр тусгай хөтөлбөрөөр болно.
5 дугаар сарын 16-18-нд: Завхан аймагт өсвөр үеийн үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төвд болно.
5 дугаар сарын 18-нд: Завхан аймгийн Улиастай суманд “Завхан даян” бөхийн дэвжээний нээлтэд зориулсан улс, аймаг, сумын цолтой бөхчүүдийн барилдаан болно.
-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.
Хилийн чанадад:
5 дугаар сарын 6-16-нд: АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл