Афганистанд шатрын спортыг хоригложээ

Афганистаны эрх баригчид шатрын спортыг тодорхойгүй хугацаагаар хориглосон тухай “Khaama Press” агентлаг “Талибан” хөдөлгөөний байгуулсан Засгийн газрын холбогдох байгууллагын мэдээллийг эш татан уламжилсан байна.
Тус агентлагийн мэдээлснээр, ийм шийдвэрийг "шашинтай холбоотой шалтгаан" болон Сайн үйлсийг урамшуулах, муу зуршлыг таслан зогсоох яамнаас тавьсан хязгаарлалтуудад үндэслэн гаргажээ. Афганистаны шатрын холбоо хаагдсан бөгөөд энэ спорттой холбоотой бүх үйл ажиллагааг цуцалсан байна. Шатрыг хориглосон болохыг Спортын яамны төлөөлөгчид баталжээ.
Сүүлийн жилүүдэд шатрын спорт Афганистанд түгэн дэлгэрч, хөгжсөн байна. Спортын уг төрлийг хориглох шийдвэр гаргасан тухай мэдэгдэхээс хэдхэн хоногийн өмнө хэсэг идэвхтэнүүд шатрын спортыг эх орондоо хөгжүүлэхэд зориулж санхүүжилт олгох хүсэлтийг холбогдох газарт гаргаж байжээ.
Сэтгэгдэл