АТГ: Ерөнхий сайдын хүү ирэх долоо хоногт Монголд ирж тайлбар мэдүүлэг өгнө

Ерөнхий сайдын нэр дурдагдсан гомдол, мэдээлэлд хяналт шалгалт хийж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдэгдэл гаргав.
Тус мэдэгдэлд "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн болон иргэн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын талаарх цахим орчинд үүссэн мэдээллийг шалгуулахаар хандсан нэр бүхий иргэдийн гомдлыг Авлигатай тэмцэх газар хүлээн авч, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлэн шалгаж байна.
Иргэдийн гомдолд нэр дурдагдсан О.Тэмүүлэн нь гадаад улсад амьдарч байгаа тул түүнийг хуульд заасан хугацаанд ирж тайлбараа өгөхийг Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн болно. Энэ дагуу тэрээр ирэх долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгөхөөр болсон" гэжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Утгаа алдлөө [103.10.22.222] 2025-05-16 16:48:59
АТГ хэний мэдэлд байдаг агентлаг билээ? ЕС өөрөө яасан юм бэ?