Энэ долоо хоногт болох үйл явдал

Улаанбаатарт:
5 дугаар сарын 19-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
5 дугаар сарын 19-нд: "Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх" сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд зохион байгуулна.
5 дугаар сарын 19-нд: УДЭТ-ын уран бүтээлчид "Асарын өндөр" түүхэн жүжгийг тус театрын тайзнаа толилуулна.
5 дугаар сарын 20-нд: Дэлхийн зөгийний өдөр тохиож байна.
5 дугаар сарын 20-нд: “Хиймэл оюуны эрин дэх хүмүүсийн сонголт ба боломжууд” сэдэвт 2025 оны Хүний хөгжлийн илтгэлийг танилцуулна.
5 дугаар сарын 21-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
5 дугаар сарын 22-нд: “Дөргөнэ хатны домог” моно жүжгийг Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа толилуулна.
5 дугаар сарын 22, 23-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
5 дугаар сарын 22, 23-нд: Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах олон улсын туршлага солилцохоор “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлыг зохион байгуулна.
5 дугаар сарын 23-нд: Монгол Улсын Филармонийн Симфони оркестр Бүгд Найрамдах Австри Улсын суут хөгжмийн зохиолч Иоханн Штраусын мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан түүний бүтээлүүдээс тоглоно.
5 дугаар сарын 24-нд: "Mongolian grand Prix" балетын уралдааны шилдгүүдийн “Балетын гала тоглолт” УДБЭТ-ын тайзнаа болно.
5 дугаар сарын 24-нд: “Гэгээн муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорно.
5 дугаар сарын 24, 25-нд: "Дэлхийн уран гулгалтын одод монголд" тоглолт Steppe Arena Мөсөн ордонд болно.
-Үндэсний статистикийн хорооноос "Нөөц, ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцлийг 2024 оны гүйцэтгэлээр байгуулах суурь судалгаа”-г улсын хэмжээнд 6 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн-худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
5 дугаар сарын 19-нд: Дундговь аймгийн Мандалговь суманд Ахмадын урлагийн IX наадам болно.
5 дугаар сарын 19-22-нд: Завхан аймгийн Улиастай суманд иргэдийн "Спортын их наадам-2025" хоёрдугаар шатны тэмцээн болно.
5 дугаар сарын 21-22-нд: Завхан аймгийн Улиастай суманд 2024 оны "Аялал жуулчлалын хөгжилд нутгийн иргэдийн оролцоо” аялал жуулчлалын зөвлөгөөн болно.
5 дугаар сарын 27-29-нд: Завхан аймгийн Улиастай суманд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын өдрүүд болно.
5 дугаар сарын 27-нд: Завхан аймгийн Тосонцэнгэл суманд урлагийн тоглолт, гэрэл зураг, номын үзэсгэлэн болно.
5 дугаар сарын 28-нд: Завхан аймгийн Улиастай суманд гаалийн уулзалт, гаалийн бүрдүүлэлт, худалдаа бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар дугуй ширээний ярилцлага, уулзалт болно.
-Тува улсын өдрүүдийн хүрээнд ойжуулалт, аялал жуулчлал, ХАА малын генетик, селекцийн асуудлаар хамтран ажиллах талаар дугуй ширээний ярилцлага зохион байгуулна.
-Архангай аймгийн музейгээс Олон улсын Музейн өдрийг тохиолдуулан "Байгалийг ойроос" түр үзэсгэлэнг 2025 оны 5 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 28-ныг хүртэл дэлгэнэ.
Хилийн чанадад:
5 дугаар сарын 23-25-нд: Австрали улсын Сидней хотод хоёр дахь жилдээ "Made in Mongolia -2025" экспо үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
5 дугаар сарын 24-нд: Токио хотын Нэрима дүүргийн Соёлын төвд “АСАР” олон улсын морин хуурын тоглолт болно.
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл