АНУ: ОХУ Украин руу олон чиглэлээр довтолж, дунд тусгалын баллистик пуужин ашиглаж болзошгүй

АНУ-ын үзэж буйгаар, Москва Украины Аюулгүй байдлын алба (СБУ)-ны “Аалзны тор” нэртэй ажиллагааны хүрээнд Оросын стратегийн далавчит пуужингийн тээгч төхөөрөмжүүдэд цохилт өгсөн.
Үүний хариуд ОХУ хүчтэй, олон чиглэлээр довтлохоор бэлтгэж байж болзошгүй талаар зургадугаар сарын 8-ны ням гарагт "Reuters" агентлаг Америкийн албаны хүмүүсийн мэдээллээс эш татан уламжилжээ.
Нэгэн эх сурвалжийн хэлснээр, ийм довтолгоог “цөөхөн хоногийн дотор” хийж магадгүй бөгөөд “ассиметрик” буюу хариу нь Украины хийсэн дайралттай яг ижил хэлбэртэй байхгүй бололтой. Харин өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, уг довтолгоо нь пуужин болон дрон хосолсон ажиллагаа байх магадлалтай аж.
Барууны дипломат эх сурвалжийн хэлснээр, ОХУ-ын хариу арга хэмжээ хэдийнэ эхлээд байгаа ч цаашид Украины хувьд ач холбогдол бүхий байгууламжууд жишээлбэл, төрийн албаны барилгууд руу хүчтэй дайралт хийх байдлаар өргөжиж, Киевт тодорхой дохио өгөх зорилготой байж болзошгүй юм байна.
Шинжээч: Москва дунд тусгалын баллистик пуужин ашиглаж магадгүй
Карнегийн Олон улсын энхийн сангийн орос судлаач Майкл Кофманы үзэж буйгаар, Москва дунд тусгалын баллистик пуужин ашиглах боломжтой аж.
Тэрбээр “Оросын цэргийнхэн хариу цохилтоо Украины Аюулгүй байдлын албаны төв штаб, эсвэл бүс нутгийн тагнуулын удирдлагынбайрууд руу чиглүүлэхийг оролдох магадлал өндөр” гэж мэдэгдсэн байна. Мөн Кофман “Орос улс Украины батлан хамгаалахын үйлдвэрлэлийн төвүүдийг ч онилох боломжтой” гэж дурджээ.
Гэсэн хэдий ч Кофман Оросын хариу арга хэмжээний боломж бололцоо хязгаарлагдмал байгааг онцолсон аж. Учир нь тус улс хэдийнэ цэргийнхээ хүчний нэлээд хэсгийг дайчилжээ.
Тэрбээр “Ерөнхийд нь авч үзвэл, өнгөрсөн саруудад хийсэн дайралтуудтай харьцуулбал Оросын цохилтын цар хүрээг бодитоор эрс нэмэгдүүлэх боломж харьцангуй хязгаарлагдмал байна” гэж тодотгосон аж.
Зеленский “Паутинa” ажиллагааны талаар: Жолооч нар дроны “байшингуудын” талаар мэдээгүй
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын “ABC News” телевизэд өгсөн ярилцлагадаа Оросын ачааны машины жолооч нар өөрсдийн тээврийн хэрэгсэлд дроны “байшингууд” (нуусан төхөөрөмжүүд) суурилагдсан гэдгийг огт мэдээгүй байсан” гэж мэдэгджээ.
Тэрбээр сэтгүүлчдэд “Ачааны машины жолооч нар юу ч мэдээгүй. Зүгээр л ажлаа хийж байсан” хэмээн хэлсэн байна. Мөн тэрбээр Украины тусгай албадууд зөвхөн дотоодын үйлдвэрлэлийн зэвсэг хэрэглэсэн болохыг онцолжээ.
Тэр “Би зөвхөн дотооддоо үйлдвэрлэсэн зэвсгийг ашиглахыг хүссэн. Энэ ялгаа (өөрсдийн болон холбоотны зэвсгийн хооронд) маш тодорхой байх ёстой гэж бодсон” гэж хэлсэн байна.
"Паутинa" ажиллагаанд 1.5 жилийн турш бэлджээ
Америкийн тагнуулын байгууллагын мэдээлснээр, зургадугаар сарын 1-ний өдөр Украины агаарын цохилтын улмаас Оросын цэргийн агаарын баазуудад 20 онгоц ажиллагаагүй болсон гэж зургадугаар сарын 5-нд “Reuters” агентлаг АНУ-ын албаны хүмүүсийн мэдээллээс эш татан уламжилсан. Эх сурвалжуудын хэлснээр, тэдгээрийн 10 орчим нь бүрэн устаж, үлдсэн нь гэмтсэн байна.
НАТО-гийн нэгэн эх сурвалж Германы “DW медиа” компанид мэдээлэхдээ, Украины хүчин Оросын 10–13 стратегийн онгоцыг бүрэн устгаж, нийт 40 гаруй онгоц гэмтээсэн гэжээ. Энэ нь Оросын стратегийн нисэх хүчний ойролцоогоор 30 хувь гэсэн үг аж.
Тэдгээрийн дотор 15 ширхэг Ту-95 стратегийн бөмбөгдөгч онгоц, 12 ширхэг Ту-22М3, 1 буюу түүнээс дээш тооны А-50 хяналтын онгоц (урт зайн радарын илрүүлэлтийн системтэй) байжээ.
Украины дайралтуудаас үүссэн нийт хохирлыг 2–7 тэрбум ам.доллар (ойролцоогоор 1.7–6.1 тэрбум евро) гэж тооцоолсон байна. Украины талын мэдэгдсэнээр, энэ ажиллагаанд бэлтгэхэд 1.5 жил зарцуулжээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Иргэн [66.181.161.219] 2025-06-10 14:39:16
Яргачин путин иргэдийн амьдралын чанар дохойтож эхэлсэн Украйны иргэд илүү амьдрах боломж нээгдэж байгаад лургүйцэж өөрийн алдаагаа хаах зорилгоор дайн хийж байгаа
Зочин [66.181.182.109] 2025-06-10 15:17:14
Үхсэний чинь яргачин?! Дэлхийн бүхийи л дайныг өдөөсөн одоо ч өрдөж байгаа НАТО яргачин биш үү, бага насны хүүхдүүддээ хүн алахыг зааж, залуусыг гудамжэаас баривчилж байлдуулж байгаа Зеленский яргачин биш үү, мянга мянган өөрийн энгийн орос иргэдийг хөнөөж эхлүүлсэн Украйны нацистууд яргачин биш үү? Муу Орк, хоосон толгойтой мал минь хэрээ мэдэж хуцаарай!
Зочин [66.181.180.109] 2025-06-10 12:33:49
Түргэн дуусгаачээ. Путин ах минь. Даян дэлхийд коммунизм ялах бллтугай.
Зочин [66.181.182.109] 2025-06-10 15:19:26
Эргүү минь энэ хоцрогдсон чиний ойлгодог коммунизм, капитализмын дайн биш! Энэ бол Евронацистуудын дайсагналын эсрэг дайн!