“МОНЦАМЭ” агентлагийн дарга Э.Содонтогосыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Aдмин / Орон нутаг

“МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч, ажилчдын төлөөлөл зургадугаар сарын 13-ны өдөр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлд албан хүсэлт хүргүүлсэн талаараа мэдээлсэн.

Тус албан хүсэлтэд “МОНЦАМЭ” агентлагийн дарга Э.Содонтогос нь “өөрт таалагдахгүй байна” гэдэг үндэслэлээр мэргэжлийн, олон жил үр бүтээлтэй ажилласан сэтгүүлч, ажилтнуудыг дарамтлах, сэтгэл зүйн хямралд оруулах замаар ажлын байрны хүчирхийлэл үйлдэж байгаа тухай дурдсан. Мөн “МОНЦАМЭ” агентлагийн даргаар Э.Содонтогос ажиллах хугацаанд 50 гаруй хүн ажлаас гарсан тухай мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр “МОНЦАМЭ” агентлагийн дарга Э.Содонтогос өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Ерөнхийлөгчийн тамгын газарт гаргасан байна. Иймд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр тушаал гаргаж, Э.Содонтогосыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000