Бөхийн барилдааны бүртгэл эхэллээ

Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бүртгэл өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэллээ.
Энэ жилийн наадамд улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 512 бөх зодоглоно. Бөхчүүд долоодугаар сарын 9-ний 18.00 цаг хүртэл бүртгэл хийлгэж баталгаажуулах ёстойг зохион байгуулах хорооноос анхаарууллаа.
Мөн Үндэсний их баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдааны бүртгэл маргааш эхэлнэ.
Сэтгэгдэл