ЦАГ АГААР: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно

Аялагчид, амрагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Долдугаар сарын 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2025 оны долдугаар сарын 16-ны 08.00-20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр +23…+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +33…+38 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +28…+30 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +26…+28 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +26…+28 градус дулаан байна.
05.00 цагт Улаанбаатар: +19 градус дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Сэтгэгдэл