Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар 14.0-22.0 мм аадар бороо оржээ

Aдмин / Орон нутаг

2025 оны наймдугаар сарын 2-ны 08.00 цагаас 3-ны 08.00 цаг хүртэлх
цаг агаарын том мэдээллийг хүргэж байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-22.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Хайрхандулаан, Өмнөговийн Ноёнд 22.0 мм, Архангайн Батцэнгэл, Өгийнуурт 19.0 мм, Хашаатад 14.0 мм, Өвөрхангайн Уянгад 17.0 мм, Хэнтийн Дарханд 15.0 мм, бусад нутгаар 0.0-10.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орлоо.

Агаарын хамгийн их температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, голын хөндийгөөр +16…+21 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +20…+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30…+36 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +2…+8 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +9...+14 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн шөнө 0.0 мм бага зэргийн бороо орсон, өчигдөр өдөр бороо ороогүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Агаарын температур өчигдөр өдөр +27 градус, өнгөрсөн шөнө +16 градус дулаан хоносон байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.