Дижидээд хязгааргүй урамшууллын эзэн болоорой

Байнгын хөнгөлөлт урамшууллаар дүүрэн, амьдралд тань ая тух нэмэх бүхнийг нэг дор багтаасан, шимтгэлгүй цахим хэтэвч Digi Pay аппликэйшнээ өдөр тутамдаа ашиглаад оноо цуглуулж, урамшуулалд хамрагдаарай. Эхний лояалти хөтөлбөр 2025 оны 8-р сарын 1-ээс 8-р сарын 31-нийг дуустал үргэлжилнэ.
ХЭРХЭН ОНОО ЦУГЛУУЛАХ ВЭ?
Digi Pay-ийн QR цэсээр болон мини апп-аар худалдан авалт хийж буй харилцагчид:
- Нийт худалдан авалтын дүн 100,000₮-с дээш дүнд хүрвэл худалдан авалтын дүнгийн 1% -тай тэнцэх оноо
- Нийт худалдан авалтын дүн 300,000₮-с дээш дүнд хүрвэл худалдан авалтын дүнгийн 3%-тай тэнцэх оноо цуглуулна. Нэг харилцагчийн цуглуулах дээд оноо - 50,000 байна.
Харин Digi Pay-ийн бусад цэсийг ашиглах үед:
- Шилжүүлэг хийх бүрд 100 оноо
- Бэлэг илгээх бүрд 100 оноо
- Найзаа урих бүрд 500 оноо цуглуулна. Нэг харилцагчийн цуглуулах дээд оноо - 10,000 байна.
ОНООГОО ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ВЭ?
- 8-р сарын 1-ээс 8-р сарын 31-ний хооронд цуглуулсан оноогоо 8-р сарын 31-ний дотор PIZZA HUT-ын бүх салбараас Digi Pay-ийн QR цэсээр худалдан авалт хийж зарцуулах боломжтой.
- Нэг харилцагчийн зарцуулах нийт дээд оноо: 60,000
Анхаарах: Оноо зарцуулах худалдан авалт хийхдээ зөвхөн ХААН Банкны S900 хар өнгийн ПОС дээр Digi Pay аппликэйшний QR цэсээрээ төлбөрөө төлснөөр цуглуулсан онооны дүнгээр төлөх төлбөрөөс шууд хасагдаж төлөгдөнө.
Digi Pay-ийн хэрэглэгчдэд зориулсан лояалти хөтөлбөр нь цаашид улам бүр хүрээгээ тэлж, оноо цуглуулах нөхцөл, оноогоо зарцуулах байгууллагууд, хүрдний бэлгүүд байнга шинэчлэгдэж, хэрэглэгч бүрийг урамшуулсаар байх болно.
“ЭРГҮҮЛЭЭД ХОЖ” ХҮРД ЭРГҮҮЛЭХ ЦЭСЭЭС ХЭРХЭН БЭЛЭГ АВАХ ВЭ?
Та Digi Pay-ийн QR цэсээр 3 удаа худалдан авалт хийх бүрд - Хүрд эргүүлэх 1 эрх олгогдоно. Хүрдээ эргүүлээд Iwatch, Airpods, Playstation, 10,000 оноо, 5,000 оноо, 3,000 онооны эрхийн эзэн болох боломжтой.
Үүнээс гадна та шинэчлэгдсэн Лояалти цэсээр дараах үйлдлүүдийг хийх боломжтой:
- Digi аян цэсээр ХААН Банкинд зарлагдсан болон цаашид зарлагдах урамшуулалт аянуудын мэдээллийг авах
- Урамшуулал цэсээр ХААН Банкнаас зарлагдсан буцаан олголтын аян, шууд хөнгөлөлт авах боломжтой байгууллагууд болон танд олгосон нийт буцаан олголтын талаарх мэдээллийг авах
- Онооны хуулга цэсээр өөрийн цуглуулсан онооны дэлгэрэнгүй хуулгаа харах.
Үйлдэл бүрд нь урамшуулал олгох Digi Pay аппликэйшнээ хэрэглээд цаашид зарлагдах олон лояалти хөтөлбөрүүдэд оролцоорой.
Тун удахгүй та бүхэндээ “Миний од” цэс нэвтрэх талаар дуулгахад таатай байна.
- Лояалти хөтөлбөрийн зааварчилгаа авах бол ЭНД – https://bit.ly/dp_gmf
- Digi Pay аппликэйшн татаж авах бол ЭНД дарна уу - https://bit.ly/Digi_Pay
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Сэтгэгдэл