Энэ 7 хоногт Монгол Улсад

2025 оны наймдугаар сарын 11-нээс 17-нд болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатарт:
8 дугаар сарын 12-нд: 2025-2026 оны хичээлийн жилийн Төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэлнэ.
8 дугаар сарын 12-нд: Олон улсын залуучуудын өдөр тохиож байна.
8 дугаар сарын 13-нд: Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.
8 дугаар сарын 14-нд: Прокурорын албаны өдөр тохиож байна.
8 дугаар сарын 17-нд: Эрчим хүчний ажилтны өдөр тохиож байна.
-Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд “E-Mongolia” цахим системээр дамжуулан иргэдийн саналыг авч байна.
-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна.
-Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 45 хоногийн турш үргэлжилж байна.
-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарахаас одоогоор 4 дүүргийн байршилд эхлээд байна.
-Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна.
-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд наймдугаар сарыг дуустал олон нийтийн хүртээл болно.
Орон нутагт:
8 дугаар сарын 12, 13-нд: Баянхонгор аймагт Дуурсахын хөндийд Алдартнуудын мялаалга наадам буюу “Хонгорын шигшмэл хурд” уралдаан болно.
8 дугаар сарын 13-нд: Сэлэнгэ аймгийн Баянгол суманд тус сумын харъяат Монгол Улсын алдарт уяач Т.Төрмөнхийн цолны мялаалга наадам болно.
8 дугаар сарын 15-нд: Дорнод аймгийн Баян-Уул суманд Монгол төрийн наадмын үндэсний бөхийн барилдаанд 6 давж, Монгол Улсын харцага цол хүртсэн Хилийн цэргийн дугаар анги, “Хилчин” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх М.Бэлгүтэйн шинэ цолыг мялаалга наадам болно.
8 дугаар сарын 15-нд: Дорноговь аймгийн Айраг сумын наадмын талбайд тус сумын харьяат, “Хутагтын хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Дорнын өртөө” ХХК, “Ашид Билгүүн” ХХК, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бөх, Монгол Улсын начин М.Бямбадоржийн цолны мялаалга наадам болно.
Хилийн чанадад:
8 дугаар сарын 7-17-нд: БНХАУ-ын Чэндү хотноо болж буй “Дэлхийн спортын наадам”-д Монгол Улсын баг тамирчид жюү жицү, жюү жицү пара, пауэрлифтинг, биллиард, дуатлон, самбо бөхийн төрөлд хүч үзэж, авхаалж самбаагаа сорьж байна.
Төрийн соёрхолт Д.Болдын АНУ-д суугаа монголчууддаа зориулан бэлтгэсэн “BEST OF BOLD” бие даасан тоглолт үргэлжилж байна
8 дугаар сарын 12-нд: Utah Liquid Joe’s 1249 E 3300 S, Salt Lake City, UT 84106
8 дугаар сарын 15-нд: Chicago Candela bar and Grill Chicago 8529 W Golf road,Niles IL 60714
8 дугаар сарын 16-нд: Chicago Durty Nellies 180 N Smith St, Palatine IL 60067
8 дугаар сарын 17-нд: DC Clarendon ballroom 3185 wilson blvd Arlington,VA 22201
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл