ЧУУЛГАН: Х.Булгантуяаг чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэнэ
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Улмаар түүнийг дэд даргын суудлаас буулгах асуудлыг өнөөдөр 14:00 цагт чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм байна.
УИХ дахь МАН-ын бүлэг Х.Булгантуяаягийн оронд Ж.Бат-Эрдэнийг дэд даргад нэр дэвшүүлэхээ мэдэгдсэн. Ийнхүү УИХ-ын дэд даргыг томилох, чөлөөлөх асуудлыг өнөөдөр 14:00 цагт чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх ажээ.
УИХ-ын гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэц дүгнэсэн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ гэсэн хуулийн заалттай билээ.






























.jpg)


































Сэтгэгдэл