Манай улс он гарснаас хойш 56 мянган тонн мах экспортолжээ

Aдмин / Нүүр

Манай улс ОХУ, Япон, БНХАУ, Узбекстан, Казахстан, Тажикстан улсад адууны мах экспортолж байгаа гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэллээ. 2024 онд 25 мянган тонн буюу 93.7 сая ам.долларын адууны мах экспортод гаргажээ.

Хонь, ямааны махыг Азербажейн, Иран, Ирак, Катар, Хонконг, Узбекстан, Армен, Вьетнам, Эмират, Оман, Кувейт, БНАСАУ-д 14.9 мянган тонн буюу 62.2 сая ам.долларын мах гаргажээ.

Үхрийн махыг Узбекстан, дайвар бүтээгдэхүүнийг Азербажейн, Ирак, Япон, БНСУ, Австри, Испани, Нидерланд, Итали улсад экспортолж байна.

Адууны мах экспортлох зөвшөөрөл авсан 14, хонь, ямааны мах экспортлох зөвшөөрөл авсан 18, үхрийн мах экспортлох зөвшөөрөл авсан нэг, дайвар бүтээгдэхүүн мах экспортлох зөвшөөрөл авсан 12, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох зөвшөөрөл авсан 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

Энэ онд 56 мянган тонн мах экспортолжээ. Оны эцэс гэхэд 120 гаруй мянган тонн мах экспортолно гэж тооцсон байна.


Сэтгэгдэл

Зочин [145.53.68.69] 2025-11-04 18:41:33

Адууны махыг эрүүл мэндэд маш сайн, сүү нь бас маш сайн гэж насаараа мах зардаг байсан голланд өвгөн хэлсэн. Дээр үед голландад адууны мах ихээр зарагддаг байсан (хаана нь тийм их адуу байсын бол тэр жижиг газарт), одоо алга болжээ гэж байсан. Гахайн махыг маш эрүүл мэндэд муу баба гэсэн.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.