Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

Aдмин / Улстөр

Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюутолгой” ХХК, хөрөнгө оруулагч “Рио Тинто” группын удирдлагуудад Оюутолгойн төсөлд Монголын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар шаардлага хүргүүлэхээр болжээ. УИХ-аас өнгөрсөн оны 12-р сарын 2.-нд "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" тогтоолыг баталсан юм. Талуудын хэлэлцээний хүрээнд Оюутолгойн гэрээний нөхцөлийг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх, 34 хувийн ногдол ашиг авах хугацааг тодорхой болгож, эрх тэгш зарчмаар үр ашиг хүртэх нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн тайлан, зардлыг ил тод, нээлттэй болгох, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоог бодитоор хангах зэргийг шаардлагаараа хөндөх ажээ. Одоо хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ Монгол Улсын эрх ашигт хохиролтой байгааг шинжээчид дүгнэсэн, УИХ-аас энэ талаар олон шийдвэр гарсан ч өдийг хүртэл хэрэгжээгүй ирсэн байдаг.


Сэтгэгдэл

Хатуугийн хатуу шаардлага уу? [202.126.88.68] 2026-01-09 10:53:47

"Хатуу" шаардлага тавиад хариуд нь ӨЧҮҮХЭН нөхөн олговор 2028 оны өмнөхөн Рио Тинто өгсөн болоод л зогсоно. Үүнийг Засаг 2028 оны сонгуулийн үеэр нэг их том зүйл болгож өөрсдийгөө сурталчилна. Хөөрхийс.

иргэн [217.138.216.228] 2026-01-08 19:15:09

Тэр хатуу шаардлагууд нь хаана байгаа юм? Олон жил улиглан давтаж ирсэн хэт ерөнхий юмыг л дурдсан б-а. Энэ дахиад л пиар, хууран мэхлэлт бололтой дог.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.