Хүүхдийн мөнгийг энэ сарын 19-нд олгоно
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваариа танилцуулжээ. Энэ сарын тухайд хүүхдийн мөнгө, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг 19-нд олгоно. Харин бусад тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг энэ сарын 12, 25-нд хувааж өгөхөөр болсон байна. Хуваарийг танилцуулъя.
Гуравдугаар сарын 12-нд
Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ
Гуравдугаар сарын 12, 25-нд
Нийгмийн халамжийн тэтгэвэр
Асаргааны тэтгэмж
Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт
Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж
Гуравдугаар сарын 19-нд
Хүүхдийн мөнгөн тэтгэмж
Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж
Гуравдугаар сарын 25-нд
Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
Эхийн алдар одонтой эхэд олгох мөнгөн тусламж
Насны хишгийг тус тус олгоно






























































Сэтгэгдэл