“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 127.9 сая мод тарьжээ

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан Уур амьсгалын үндэсний хороо хуралджээ.

Хуралдаанаар Үндэсний хорооны 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна. Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үндэсний бодлого, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх асуудал, 2024-2025 онд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэв.

Энэ хүрээнд 2024-2025 онд хэрэгжүүлсэн ажил болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, цаашдын төлөвлөлтийг холбогдох салбаруудаас танилцуулсан юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1.5 тэрбум мод тарих зорилтоос өнөөдрийн байдлаар 127.9 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, 8.32 хувийн гүйцэтгэлд хүрсэн байна.

Түүнчлэн Хөвсгөл, Завхан, Дорнод аймагт 5.1 сая га талбайд ой зохион байгуулалтын ажлыг хийж дуусган, ОХУ, БНХАУ-тай хиллэсэн бүсэд түймрээс хамгаалах 1166 км шороон зурвасыг сэргээж, 150 км зурвасыг шинээр байгуулжээ.

Харин ойн хөнөөлт шавжийн тархалтыг хязгаарлах зорилгоор 13 аймгийн 75 сум болон Улаанбаатар хотын ногоон бүсийн 387.1 мянган га талбайд тэмцлийн ажил зохион байгуулж, 1.3 тэрбум модыг хамгаалсан байна.

Үүнээс гадна Архангай, Говьсүмбэр, Өвөрхангай, Хэнтий аймагт 100 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулж, 165 мянган мод тарьсан бол цөлжилт, газрын доройтол, элсний нүүдлийг бууруулах зорилгоор говь, хээрийн бүсийн 160 га талбайд 264 мянган мод тарьсан аж.

Хуралдааны төгсгөлд Шадар сайд Уур амьсгалын үндэсний хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хорооны хурлыг жилд хоёроос доошгүй удаа тогтмол хуралдуулах, төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг 2026 оны арванхоёрдугаар сарын 15-ны дотор холбогдох байгууллагуудад хүргүүлэхийг үүрэг болгожээ.


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.53] 2026-01-21 11:15:37

ургаж байгаа юу яг


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.