В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана

Aдмин / Гадаад мэдээ

Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг шийдвэрлэх гарц олох үүргийг хүлээгээд байгаа АНУ-ын тусгай элч Стив Уиткофф болон Жаред Кушнер нартай пүрэв гарагт буюу өнөөдөр уулзана гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт мэдэгджээ.

Тэрбээр Аюулгүйн зөвлөлийн хурлын үеэр хэлэхдээ, дайнд өртсөн бүс нутгуудыг сэргээн босгох ажилд Оросын царцаагдсан хөрөнгийг ашиглах боломжийг Америкийн элч төлөөлөгчидтэй хамтран хэлэлцэнэ гэж мэдэгдсэн тухай Оросын мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна.

Энэ асуудлыг АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчидтэй мөн хэлэлцэж байгааг тэрбээр дурджээ. Путин мөн Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай пүрэв гарагт уулзахдаа эдгээр хөрөнгийг ашиглах асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгджээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан “Энх тайвны зөвлөл”-д нэгдэх урилгыг судалж үзээд тогтоосон хугацаанд нь хариу өгөхийг Гадаад хэргийн яаманд даалгасан гэдгийг мэдэгдсэн байна.

Тэрбээр уг саналыг Ойрх Дорнодод энх тайван тогтоох асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлтын нэг хэсэг гэж үзэж байгаагаа хэлжээ.

Палестины ард түмэнтэй тогтоосон Оросын онцгой харилцааг харгалзан, Трампын шаардсан 1 тэрбум ам.долларын гишүүнчлэлийн хураамжийг царцаагдсан хөрөнгөнөөс гаргахад бэлэн байна гэж Путин “Энх тайвны зөвлөл”-д нэгдэх шийдвэр гарахаас өмнө мэдэгдсэн байна.

Д.Жаргал


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.