Энэ 7 хоногт Монгол Улсад
2026 оны хоёрдугаар сарын 2-ноос 8-ны өдрүүдэд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын баатар, Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой тохиож байна.
2 дугаар сарын 2-нд: Их жанжин Д.Сүхбаатарын түүхэн гавьяа, эх оронч үзэл санааг мөнхлөх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, “Цэрэг-эх оронч” хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Их жанжин Д.Сүхбаатарын мөрөөр…” үйл ажиллагааг Дотоодын цэргийн Штабаас зохион байгуулна.
2 дугаар сарын 2-нд: Үндэсний урлагийн их театрын дуучид "Ардын дуу мину" тоглолтоо 3 дахь жилдээ Соёлын төв өргөөнд толилуулна.
2 дугаар сарын 2-6-нд: “Аялал жуулчлалын 7 хоног”-ийг Монголын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулна.
2 дугаар сарын 3-нд: “Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх: Монгол Улс ба Япон Улс” сэдвийн дор хамтарсан семинар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.
2 дугаар сарын 4-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
2 дугаар сарын 6-нд: Монголын Хуульчдын холбооны Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооноос “Амжилтад хүргэсэн алдаанууд” сэдэвт цуврал уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна. Энэ удаагийн зочноор өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт оролцоно.
2 дугаар сарын 7-нд: Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн бирж дээр 1992 оны хоёрдугаар сарын 7-нд явагдав.
2 дугаар сарын 7-нд: Суут хөгжмийн зохиолч Ж.Вердиг алдаршуулсан гурван том дуурийн нэг "Травиата" дуурийг тоглоно.
-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.
-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд 2 дугаар сарын 16-ныг хүртэл гарна.
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 17-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд гарна.
-Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.
-“Мандала бурхан шашны төв”-ийн тэргүүн, “Монгол Их цам” төслийн удирдагч, С.Батбаярын хувийн цуглуулгаас дээжлэн монголчуудын морин соёлын бэлгэдэл, шүтээнийг цогцоор нь харуулсан “Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэнг гуравдугаар сарын 1-нийг хүртэл Монголын Үндэсний музейд олон нийтэд толилуулна.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
2 дугаар сарын 2-нд: Дорноговь аймгийн Сайншанд суманд "Их говийн тэмээ-2026" Гиннест хүрэх зам өвлийн аялал жуулчлалын эвент болно.
2 дугаар сарын 2, 3-нд: Дорноговь аймгийн Сайншанд сумын “Далай шанд” захад Аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран ирж буй гал морь жилийн сар шинийн баярыг угтан “Цагаан сар" үзэсгэлэн зохион байгуулна.
2 дугаар сарын 4-нд: Увс аймагт “Цанахүү-2026” тэмцээн болно.
2 дугаар сарын 6, 7-нд: Увс аймгийн Улаангом сумын Бөхийн өргөөнд “Миний монгол-Увс цагаан сар-2026” үзэсгэлэн худалдааг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.
2 дугаар сарын 6-8-нд: Завхан аймагт "Амар байна уу" цагаан сарын үзэсгэлэн худалдаа болно.
2 дугаар сарын 6-8-нд: Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Түмэн тэмээний баяр” болно.
2 дугаар сарын 7-нд: Ховд аймгийн Хар-Ус нуур дээр “Мөнгөлөг шагшуурга-2026” мөсний баяр болно.
2 дугаар сарын 7, 8-нд: Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд "Түнхэл өвлийн наадам-2026” болно.
Хилийн чанадад:
2 дугаар сарын 6-нд: Италийн Милан хотын “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны Өвлийн олимпын наадмын нээлт болно.
-Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн 2 дугаар сарын 22-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
































































Сэтгэгдэл