Сар шинийн баярын өдрүүдэд түгжрэлгүй зорчих шийдлийг иргэдийн саналаар боловсруулна

Aдмин / Нүүр

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой замын хөдөлгөөний зохицуулалтын талаар хэлэлцлээ. "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотой зах, худалдааны төв рүү чиглэсэн хөдөлгөөн ихсэж, гол гудамж, замууд ачаалал ихтэй байна. "Нарантуул", "Дүнжингарав", "Бөмбөгөр" зэрэг томоохон худалдааны төв рүү чиглэсэн хөдөлгөөнөөс үүдэж Намянжүгийн гудамж, Их тойруу, Үндсэн хуулийн гудамжууд ачаалж, худалдааны төвийн уулзварын нэвтрүүлэх чадвар 40 хүртэл хувиар буурсан. Замын хөдөлгөөний удирдлагын төв Тээврийн Цагдаагийн албатай хамтран гэрлэн дохионы зохицуулалтаас гадна тодорхой байршилд алба хаагчдыг байршуулан, ачааллыг тэнцвэржүүлэхээр ажиллаж байна” гэв.

НИТХ-ын дарга А.Баяр дараах чиглэлийг өглөө. Тэрбээр зах, бөөний төвүүд уртасгасан цагаар ажиллах боломжтой эсэхийг худалдаа эрхлэгчид болон түрээслэгчидтэй уулзаж, нөхцөл байдлыг тодорхойлохыг үүрэг болгов. Мөн иргэд илүү цагаар ажиллуулахыг дэмжиж байгаа эсэх талаар санал авах шаардлагатайг онцоллоо.

Түүнчлэн амралтын өдрүүдэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хэрэгжүүлэх эсэхийг иргэдээс асууж, олон нийтийн саналд үндэслэн сар шинийн баярын өдрүүдэд түгжрэлгүй, саадгүй шинэлэх боломжтой хувилбар боловсруулахыг чиглэл болгов.

Мөн баярын өдрүүдэд замын хөдөлгөөний нөхцөл байдлыг шууд дамжуулалтаар хүргэхдээ Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерын дэлгэцээр бус, хамгийн их түгжирдэг байршлуудад шууд дамжуулалтын баг ажиллуулж, иргэдийг бодит мэдээллээр хангах хэрэгтэйг дурдлаа.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Батзориг төмөр [43.228.128.226] 2026-02-04 15:05:05

Тиймээ

Зочин [43.228.128.226] 2026-02-04 15:05:28

Дэмжиж байна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.