ДХИС-ийн багш нарын нэгдсэн зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Дотоод хэргийн их сургуулийн багш нарын “Бидний манлайлал-Чанартай боловсрол” нэгдсэн зөвлөгөөн өчигдөр (2026.02.10) эхэлсэн.
Тус зөвлөгөөнөөр Их сургуулийн багшийн хүний нөөцийг бэхжүүлэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, багшийн нэр хүнд, үнэлэмж, нийгмийн баталгааг хангахад тулгарч буй асуудал бэрхшээлийг хэлэлцэж, хамтын нэгдсэн шийдэлд хүрэх зорилготой юм.
Зөвлөгөөнийг нээж Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд үг хэлэв.
Тэрбээр “Сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг мэргэжилтнээс тухайн байгууллагын, салбарын, улсын хөгжил шууд хамаардаг. Тиймээс багш хүн ямагт мэдлэг боловсролоо дээшлүүлж, шинийг санаачлан судалгааны ажил, сургалтын арга зүйгээ шинэчлэн тасралтгүй хөгжих учиртай” хэмээн онцоллоо.

Энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан багш нарыг Монгол Улсын Засгийн газрын болон салбарын шагналаар шагнав.
Зөвлөгөөнөөр “Бид ямар багш байхыг зорьж байна вэ?” сэдвийн хүрээнд байгууллагын өнөөдрийн амжилт, өөрчлөлт, цаашдын ирээдүйн талаар хэлэлцсэн юм.
Харин өнөөдөр “Бид ямар дүрэм, стандартаар ажиллах вэ” сэдвээр зөвлөгөөн үргэлжилж байна.









































































Сэтгэгдэл