Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд 81 дүгээр байр эзлэв

Aдмин / Спорт

Италийн Тесеро хотод болж буй өвлийн олимпын гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт зайн уралдаан өндөрлөв.

Тус уралдаанд манай улсаас үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах өрсөлдөв. Тэрбээр урьдчилсан гараанд 95 тамирчнаас 81 дүгээр байр эзэлжээ.

Манай тамирчны хувьд дөрвөн жилийн өмнө эл зайд 77 дугаарт бариалж байлаа. Түүний ард Гаити, Колумб, Литва, Казахстан, Хятад, Серб, Венесуэл, Македони, Болив, Унгар, Португал, Грек, Киргизстан, Ирландын цаначид барианд орсон байна.

Олимпын наадамд гурав дахь удаагаа оролцож буй түүний хувьд энэ сарын 13-нд гүйлтийн цанын 10 км сонгодог тэшилтийн зайд уралдах юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.