Р.Сэддорж: Малчин айлын 6, 7 настай хүүхдүүд цахимаар сурах уу, танхимаар сурах уу гэдэг сонголттой болно

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Сургуулийн өмнөх боловсролын болон Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэх гэж буй талаараа Төрийн ордонд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Би аймгийн засаг даргаар ажиллаж байсан, 330 суманд нийтлэг ажиллагддаг зүйлсийг гадарлана.

Манай улсын малчдын 6, 7 настай хүүхэд сургуульд ороход гэр бүлийн хүний нэг нь заавал дагаж сургахаас өөр аргагүй. Хөдөөгийн айлын амьдрал хоёр хуваагдаж, нэг хэсэг нь хөрөнгөө харж хөдөө гэртээ үлдээд, нэг нь хүүхдээ харахаар сумын төв ордог. Үүнээс болж гэр бүл салалт, архидалт, өрх толгойлсон эцэг эхийн асуудал гардаг.

Үүнтэй холбогдуулан Сургуулийн өмнөх боловсролын болон Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 6, 7 настай хүүхдүүдийг гэрээр сургах сонголттой болгох хуулийн төсөл санаачилсан. Энэ хуулийн төслийг олон гишүүн дэмжихээ илэрхийлсэн. Аймаг, сумын малчид сонголттой байсан нь дээр шүү гэдгийг хэлсэн.

Малчин айлын хүүхдүүд цахимаар сурах уу, танхимаар сурах уу гэдэг сонголттой болно. Одоогоор Засгийн газраас санал авах шатандаа явж байгаа. Удахгүй иргэдийн дунд хэлэлцүүлэг явагдана.

Манай улсад онлайнаар сурч буй хүүхдүүд хичээлийн хоцрогдолгүй сайн сурч байна гэсэн мэдээлэл бий. Явуулын багш, багийн сургууль гэх мэт янз бүрийн боломж бий. Малчин айлын хүүхдэд хоёр сонголт өгнө" гэв.


Сэтгэгдэл

Шаал .... [202.126.90.177] 2026-05-05 11:14:55

Амьдралгүй юм яриах юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.