“Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян-Өлгий, Дорноговь, Хэнтий аймгуудын нутаг дэвсгэрт болон Хархорум хотын эдэлбэр газарт нийт 11853.51 га атар газрыг тариалангийн газрын ангилалд шилжүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын 3.а-д “тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор шинээр 200.0 мянган гектар хүртэл атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх, эргэлтийн талбайг 1.1 сая гектарт хүргэх, усалгаатай тариалангийн талбайг 5000 гектараар нэмэгдүүлэх, тариалангийн газрыг улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3.3.4.13-т “Хүн амын өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангах зорилгоор “Атар IV” аяныг хэрэгжүүлж, газар тариалангийн нийт эргэлтийн талбайг 200.0 мянган га-гаар нэмэгдүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Энэхүү тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд одоо байгаа нийт тариалангийн эргэлтийн талбайг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байна.

Ийнхүү атар газрыг тариалангийн ангилалд шилжүүлснээр Газрын нэгдмэл санд бүртгэлтэй 1.2 сая га тариалангийн талбайн хэмжээг 1.28 сая га-д хүргэж, Хүнсний хувьсгал, “Атар IV” аян, Шинэ хоршоо хөдөлгөөн зэрэг төрөөс хэрэгжүүлж буй томоохон бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт шинээр ажлын байр бий болгох зэрэг ач холбогдолтой юм гэж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.