УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл: Өнөөдрийг хүртэл гүтгэлэг доромжлолыг тэвчиж ирсэн. Гэвч бодит байдлыг хэлэхгүй бол хэрээс хэтэрч байна
УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл өөртэй нь холбоотой асуудалд дараах тайлбарыг өгчээ.
Тэрээр "Сайна байцгаана уу. Өнөөдрийг хүртэл гүтгэлэг доромжлолыг тэвчиж ирсэн билээ. Гэвч бодит байдлыг хэлэхгүй бол хэрээс хэтэрч, тиймээс тайлбар хийх шаардлагатай боллоо.
1. ХӨСҮТ-тийн даргаар ажиллаж байсан Д.Нямхүү болон миний биеийг хуучин компьютер графикийн аппарат (СТ ) шахаж мөнгө идсэн мэтээр гүтгэж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй юм. Хүн амын дунд дотооддоо ковидын ганц ч халдвар алдаагүй байсан үед нутаг яваад ирсэн Францын иргэн халдвар тээж ирснийг тусгаарлаж, ковид туссан анхны өвчтнөө эмчилж эхэлсэн юм. Түүний уушиг болон бусад эрхтнийг хянах СТ зайлшгүй шаардлагатай талаар ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд Д. Нямхүү даргад хэлснийг тэрээр надад уламжилсныг би сайдын хувьд шийдвэрлэх үүрэгтэй байв. 2-р эмнэлгийн даргаар ажиллаж байсан (сайд асан) С.Энхболдыг дуудаж мэргэжлийн хүний хувьд ХӨСҮТ-д СТ олж тавих талаар ажиллахыг даалгасан. Хил, гааль хаалттай, онцгой нөхцөлд байсан учраас дотоодоосоо эрэлхийлэхээс өөр арга байгаагүй. Ийм үед С.Энхболд дарга шуурхай ажиллаж, "үнэ төлбөргүй СТ өгөх хувийн эмнэлгийн эмч олдлоо. Зөвхөн суурилуулах, бодис уусмал, хүн сургах зардалд 400 сая төгрөг гарах юм байна" гэснээр 40 жилийнхээ түүхэнд ХӨСҮТ анх СТ-тэй болсон юм. Тэр СТ-ийг ашиглаж хүн амын дунд халдвар гарсны дараа 9 мянган хүнийг хянаж, эрүүл мэндийн эрсдлээс хамгаалсан юм билээ. Тухайн үеийн төрийн нарийн бичгийн дарга ажил, үүргийнхээ хүрээнд албан тоот ХӨСҮТ рүү илгээж, тэр хүрээнд л Д.Нямхүү ажилласан. Харин төлбөр тооцооны асуудлыг С. Мөнхсайхан сайдын үед хийж дууссан байдаг. Тиймээс СТ-гийн төлбөрийн асуудалд миний бие болон Д.Нямхүү холбоогүй бөгөөд 40 жил халдварт өвчинтэй тэмцсэн, ялангуяа ковидын үед мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж байсан Д.Нямхүү дарга тэрхүү хөдөлмөрөө төр, засгаараа үнэлүүлэх учиртай атал дахин буруутан болоод зогсож байгаад маш их харамсаж байна. (Анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон байсан) 2. Ковидын төсөв идсэн мэтээр олон жил гүтгэж байгаад хариу өгье. Дэлхий даяар ковидод дарлуулж, хоёр хөрш маань халдвараа барьж чадахгүй болсон үед ч миний тэргүүлж байсан эрүүл мэндийн салбарын хамт олон маань хагас жилийн турш дотооддоо нэг ч халдвар алдалгүй, "КОВИДГҮЙ МОНГОЛ"-ыг дараагийн сайдад хүлээлгэж өгч байсан юм шүү. Тиймээс ковидын төсөв гэж тусдаа байгаа ч үгүй. Тухайн жилийн салбарын төсвийн хүрээнд ажиллаж байсан . Иймд ковидын төсөв идсэн гэж гүтгэх нь илүүц бөгөөд худал. "Kовидын халдвар тархсан хоёр гүрний дунд байгаа ч 10 сар дотооддоо халдвар алдаагүй, зохион байгуулалт сайтай ажилласныг Номхон далайн баруун бүсийн ДЭМБ-ын салбараас манай улсыг сайшааж, " 11 цагийн мэдээ " санаачилж олон нийтийг мэдээллээр хангаж байсан нь бусад улсад ч жишиг болж Азийн Монгол ард түмэнтэйгээ хамт ковидтой тэмцсэн хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын түүхэнд бичигдэн үлдсэн билээ. 3. Хээрийн эмнэлэг хашаандаа нуучихсан гэх. Онцгойгийн агуулахад хээрийн эмнэлэг бий. Б.Отгон сэтгүүлч газар дээр нь очоод олон түмэнд харуулна лээ. (Баярласан шүү дүүдээ) 4. УЛ хэмээн ард түмнээ доромжилсон тухайд. Энэ үгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга Хишигбаяр бид энэ үгийг хэрэглэдэг гэж надад гурвантаа орж ирж хэлсэн юм. Харин миний хувьд ард түмнээ доромжлох нь бүү хэл ингэж хэлэх нь буруу гэж тайлбарласныг мушгиж намайг хэлсэн болгож сошиалаар дайралт хийсэн. Гэвч би сүр дуулиан болголгүй нэг өдрийн дотор ажлаа өгсөн. Надад албан тушаалтай зууралдах хүсэл байгаагүй. Харин одоо ч эмзэглэдэг зүйл бий. -Хэлээгүйг хэлсэн болгож, зохион байгуулалттай дайрч доромжлоход намын нөхөд маань хамтран оролцсонд. - Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг гарч УЛНЫ гэдэг үгийн эрэлд мордоход Хишигбаяр дарга маань тийм үг мэдэхгүй гэсэнд ( тухайн үед хэвлэлийн бага хурал хийж байхад сэтгүүлчид үгийн гарлыг асууж байхад дарга эмэгтэй хажууд сууж л байсан. (Гэвч өөрийгөө хамгаалж ажилтнаа урдаа бариагүй.) Гүтгэлэг, худал мэдээллийг ялгаж салгадаг эрүүл саруул ухаантай хүмүүс нь олонх гэж итгэдэг учраас энэхүү тайлбарыг хийлээ" гэв.


































































Сэтгэгдэл
Ардчилал [66.181.165.234] 2026-05-07 18:56:22
Нэг сэтгүүлч хүү арайл гүтгэсэн энэ авгайг. Тэр сэтгүүлч мөнгөө авсан байлгүй
Иргэн [202.126.89.104] 2026-05-07 18:54:33
Эрүүл мэндийн сайд асан Сарангэрэл ковидын үед салбараа маш чадварлаг удирдаж, зохион байгуулж, Монгол улс дотооддоо ковидыг тараагаагүй, зөвхөн гадаад орноос ирсэн иргэд л ковидыг тархааж байсныг бүх Монголчууд мэднээ. Сайд асан Сарангэрэл, ХөСҮТ-н дарга асан Нямхүү эмч хоёртоо маш их баярладаг. Та 2 минь "жингэр ноход хуцаж байхад, жингийн цуваа явж л байдаг" гэдэг үгийг санаад бүү тоо. Та 2-тоо амжилт хүсье. Шударга ард түмэн чинь дэмжиж байгаа
Irgen [202.9.40.174] 2026-05-07 18:03:16
MAN heden hugshin avgai idej uusanaaraa OD bolohiim.Heeriin emneleg.echneen terbum ideed gadaadad zailsan balai.Chi ter Enh Saran gj zabaan uomaa haagaach.Neriig eerchleed Ishinge nuur gene uu.Huudee egsen bololtoi.hool n gj nohoin hool.11 tsagt hov hooson.eder bur butslaagui usam deer Akbar tsai dureed pivor shanagaar egsen boldog.Tiim zavaan uomaa haagaach.Bohiroo ch shugmand holboogui.Daatgalaas zuruu ih munge avch baij hool undaa hun shig hgd egehed yadiim.Uls ornoo ch.ard tumnee idej.shulmaar burhanii orond yvah bii de.Enhsarangaa bur haa
Ганбат [59.153.112.177] 2026-05-07 17:49:15
Хуцаарай гичий минь.Бузар булайг хийсэнээ одоо юу гэнэ үү?Хятадад бол цаазаар толгойгоо авахуулсан.
Зочин [202.126.90.69] 2026-05-07 18:09:07
Чи өөрөө хол очиж хуц. Ниигэм рүү бузраа бүү цац. Ажил хиисэн зүтгэсэн бүхнээ газар буож муугий нь үздэг монгол улс ингэж ядуу бүдүүлэг байхаас яахав. Чи төрд юу бүтээв. Хов хэрүүлийн бузрууд хииж бүтээж чадахгүй бол амиа хоохойлоод гэртээ л хэвт. Чамд өвчин тусахгүй юу. Үхэхгүй пу. Чи амиа алдахын үёд чи эмч эмнэлгийг царай алдахгүй үхээрэй. Яаж гуйж гоншигнох бол доо. Хүний муу үздэг нүгэл чинь чиний толгойг нэг өдөр ороох болно.