УИХ-ын дарга "Фольксваген" машины үйлдвэртэй танилцлаа

Д.Тулга / Гадаад мэдээ

uihМонгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтэд хүндэт зочноор оролцсон. Тэрээр өчигдөр /2015.03.16/ мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнд тавигдсан мэдээллийн технологийн шинэ санаа, шилдэг бүтээлүүдтэй танилцав. “Германы үзэсгэлэн яармаг” ХК-ийн ТУЗ-ын гишүүн А.Грүхов Улсын Их Хурлын даргыг угтан авч үзэсгэлэнг танилцууллаа.

Дэлхийн 70 гаруй орны мэдээллийн технологийн тэргүүлэх компаниуд оролцож, тус салбарын шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, программ хангамж, инноваци хандлагуудыг олон нийтэд танилцуулах “CeBIT-2015” үзэсгэлэн яармагийн нээлтэд ХБНГУ-ын Канцлер А.Меркель, БНХАУ-ын Ерөнхий Сайдын орлогч Ма Кай болон дэлхийн өндөр хэмжээний зочид оролцсон билээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд “CeBIT-2015” үзэсгэлэнгийн үеэр шинэ технологийн шийдлийг танилцуулж буй E-Government хамгийн орчин үеийн технологийн шинэ санаа, Full ID Governance цахим үнэмлэхний хамгийн сүүлийн үеийн ухаалаг хувилбар, жижиг дунд бизнес эрхлэгч компаниудад санхүүгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Datev public service-ийн үйл ажиллагаа, “Fraunhofer” компанийн “Smart rural areas” төсөл, ХБНГУ-ын хамгийн томд тооцогдох хөдөө аж ахуйн салбарын машин, механизм үйлдвэрлэгч CLAAS брендийн олон үйлдэлт трактор /мэдрэгчийн тусламжтайгаар мэдээлэл цуглуулдаг/ болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдтэй тус тус танилцав.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон муж улсын Ханновер хотноо жил бүр зохион байгууллагддаг үзэсгэлэн нь 1986 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ удаа “CeBIT-2015” үзэсгэлэнд дэлхийн 70 гаруй орны 3300 гаруй компанийн төлөөлөл оролцож байна.

Мөн өчигдөр /2015.03.16/ УИХ-ын дарга Германы машин үйлдвэрлэгч Фольксвагены үйлдвэртэй танилцав. Тус үйлдвэр өдөрт 750 ширхэг Фольксваген T-5 загварын микроавтобусыг үйлдвэрлэдэг бөгөөд тус машиныг хэрхэн үйлдвэрлэдэг тухай процессыг шат дамжлаг бүрээр танилцууллаа. Энэхүү Фольксвагены микроавтобусыг нэг жилд ажлын 220 хоногт тасралтгүй үйлдвэрлэдэг байна.

Фольксваген компани 1956 оноос Ханновер хотод үйлдвэрээ нээн ажиллуулж байсан түүхтэй. Тус үйлдвэр 14 мянган ажилтантай бөгөөд тэдгээрийн 11 хувь нь эмэгтэйчүүд байгаа гэсэн статистик үзүүлэлт байна. Үйлдвэрийн ажлын 85 хувь нь бүрэн автоматчлагдан, машин үйлдвэрлэх процессууд системчлэгджээ. Дэлхийн ихэнх оронд өөрийн тусгай сүлжээ болон хэрэглэгчидтэй тус компанийн машины борлуулалт жилд 10 саяд хүрдэг тооцоо байна.

УИХ-ын дарга үйлдвэртэй танилцах үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, Монгол Улсаас Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.uihuihuihuihuihuihuihuih


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.