Их, дээд сургуульд суралцагчдын голч дүн өндөрслөө

Д.Тулга / Боловсрол

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ыг өөрчлөн баталжээ. Тодруулбал, бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-аас доошгүй гэж, магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй гэж, докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-аас доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж өөрчилжээ. Мөн 50 хувийн дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш гэж, 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магистрант, докторантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш гэж тус тус өөрчиллөө.

Үүнээс гадна сургуулиудыг суралцагчдын мэдлэг чадварыг бодитой бус, өсгөж дүгнэх, сурлагын дүнг буруу мэдээлэх зэрэг зөрчил дутагдал гарахаас сэргийлэн журам өөрчлөлт оруулсан байна. Өөрөөр хэлбэл, дээрх журмын 7.1 дэх заалтыг “Сургалтын байгууллага нь суралцагчийн тэтгэлгийн асуудлаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.” гэж өөрчилжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.