Монголын хоёр баг шигшээд тунаж, "Капитал" аваргаллаа

Д.Тулга / Спорт

Монголын хоккейн холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн Чингисийн мөсөн талбайд өчигдөр өндөрлөж аваргуудаа тодрууллаа.

Шигшээ тоглолтод Монголын хоёр баг шалгараад байсан бөгөөд "Капитал" баг “Мобиком” багийг 6:4-ээр буулгаж авснаар энэ жилийн “Улаанбаатар цом” тэмцээний аваргаар тодров.

Уг тэмцээнд Монголоос хоёр, ОХУ, Канадын нэг нийт дөрвөн баг цомын төлөө өрсөлдсөн юм. Тэмцээний хоёрдугаар байрт “Мобиком"-ын баг шалгарсан бол Канадын баг гуравдугаар байрт шалгарч харин ОХУ-ын баг нэг ч хожил аваагүй тэмцээнийг өндөрлүүллээ.

Тэмцээний шилдэг хамгаалагчаар ОХУ-ын Юри Никлай, Канадын Райн, шилдэг довтлогчоор ОХУ-ын Руслин, шилдэг хаалгачаар Германы Алекс Самаркин нар тус тус шалгарлаа.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.